Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар

Pursuing Peace

7-с 1 дахь өдөр

Бурхантай амар тайван дотор байх


Энэ нь зүгээр л ийм байгаад болчихдог гэсэн үг биш, харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан бид эвлэрүүллийг хүлээн авсан учраас Түүгээр дамжуулан бид Бурхан дотор баярлан хөөрдөг гэсэн үг. (Ром 5:11)


Амар тайвныг эрж хайх нь өөрсдийнхөө төлөө бидний хийж эхэлж чадахуйц зүйл мөн. Амар тайвныг бид олон газраас олж авах боломжтой. Рашаан сувилалын газар, дасгал хийх газар эсвэл таны алжаалыг тайлах ямар нэгэн газар ч бай хамаагүй, үнэхээр шаардлагатай ариун дагшин газрыг олохоор санаатайгаар эрж хайх нь сайн хэрэг. 


Ариун дагшин газар гэдэг үг нь 'sanctus' гэсэн Латин үгээс гаралтай бөгөөд ариун дагшин эсвэл ариун гэсэн утгатай. Амар тайвныг эрж хайх явцдаа бид аль нь ариун дагшин болох талаар мартах вий гэдгээс болгоомжлох ёстой. 


Есүсээр дамжин Бурхантай харилцах харилцаа маань эвлэрлийг олж авсан. Есүс биднийг Эцэгтэй харилцах амьд харилцаатай болгож, Бурханы найзууд хэмээн дуудагдах боломжийг бидэнд олгов. 

Мэдээж ямар ч чухал харилцааны нэгэн адилаар, тухайн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд бид үнэнч шударга, эмзэг байх ёстой. Түүнээс ирэх амар тайвныг олж авахын тулд бууж өгөх шаардлагатай зүйлсээ Бурхан дээр авч ирж, Түүний хайр өршөөлийг эрж хай. Таныг Христтэй адил болгон хэлбэржүүлэхээ үргэлжлүүлсээр байхыг Түүнээс гуйн залбир.


Африкийн зүйр үг


Надтай найзыгаа танилцуул, найзаар тань зан чанар тань илчлэгдэх болно.~Африкийн зүйр үг


Үйлдэл: 


Хамгийн сайн найз нарынхаа нэгэнтэй нь ярилц, тэдэнтэй харилцах харилцааныхаа яг юуг хамгийн ихээр үнэлдэг болохоо тэдэнд хэл. Ийнхүү ярилцсаныхаа дараа, Бурхан таныг найзаа хэмээн дуудсанчлан, Түүнтэй ийм харилцааг хэрхэн босгон байгуулах боломжтойг тунгаан бод. 


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Pursuing Peace

Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүх...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Тийрфондод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.tearfund.org/yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна