Төлөвлөгөөний мэдээлэл

Хийх ажлын хүрээ: Оюутан УдирдагчЗагвар

Capacity: Student Leadership

5-с 3 дахь өдөр

Египетээс гарсан нь 3:1-12 Бурхан Мосег итгэлээр алхам хийн хүмүүсийг боолчлолоос удирдан гаргахаар дуудсан ч, Мосе өөртөө итгээгүй учраас түүнийг хийхийг хүсээгүй. Өөртөө тийм чадвар байгаа гэж бодоогүй. Мосе Бурхантай өөр хүн олох талаар үргэлжлүүлэн маргасаар байсан. Гэвч Бурхан Мосег удирдагч байхаар сонгосон. Яагаад? Зүгээр л. Учир нь Тэр бол Бурхан бөгөөд Тэр хүсвэл хэнийг ч сонгож чадна. Мосег өөрийг нь онцгой хүн байсан учираас сонгоогүй. Та яг аль тал дээрээ өөрийгөө дутуу үнэлж байна? Таны амьдралын яг аль хэсэг тухайн зүйлийг хийхэд хангалтгүй санагдаж байна? Бурхан таныг гайхамшигтай зүйлд ашиглах болно. Тэрээр хүсч байгаа. Яагаад та өөрийгөө хангалттай хүн биш гэж боддог нь чухал биш. Өөртөө итгэлгүй байхаа больж, Бурханаар ашиглагдахыг сонго. Тэр таныг итгэлийн алхам хийж бусдыг удирдахыг хүсч байна, харин та тэр дуудлагыг хүлээн авахаар сонголт хийх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр та дутагдаж байгаа бүх зүйлсээ жагсаа. Тэдгээрийгээ Бурханд өг, хичнээн тэдгээр дутагдлууд байгаа ч намайг ашиглаач гэж Бурханаас гуй.",,
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Capacity: Student Leadership

Бурхан таныг агуу зүйлд дуудсан. Арай нас ахихад чинь биш,яг одоо. Энэ төлөвлөгөө таныг урамшуулж, яг одоо байгаа нөхцөл байдалдаа алхам хийн удирдахын утга учрыг харуулах болно. Бурхан таныг гайхалтай аргаа ашиглаж чада...

More

We would like to thank Switch, a ministry LifeChurch.tv, for providing this plan. For more information, please visit: www.lifechurch.tv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна