Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 3 дахь өдөр

ТАНИЛЦУУЛГА

Дуулал 46-р бүлгийг унш



ЗҮРХ СЭТГЭЛЭЭ БЭЛТГЭХ

Ихэнх эмэгтэйчүүд өдөр бүрийнхээ амьдрал дахь христитгэлт алхаандаа айдсаас болж хязгаарлагдсан, зогсонги байдалтай, эсвэл тэр ч байтугай хөшингө байдалд орсон байдаг. Тэд айдас, санаа зовнил, түгшүүрээсээ болж Эзэнээс ирдэг баяр хөөр үгүй бас Бурханы тэдэнд зориулсан зорилгын дагуу амьдарч чадахгүй, мөн ялалтаар дүүрэн христитгэлт амьдралаар амьдарч чаддаггүй. Бурханыг алдаршуулахаас бас Түүний оршихуйг өдөр бүр таалахаас айдас таныг хэрхэн хойш татах боломжтой вэ?



Та болон над шиг хэд хэдэн гэгээнтнүүдийн бодол санаа болон айдсуудыг дараах байдлаар тэмдэглэсэн байдаг. Эдгээрийг уншаад энэхүү тэмцэлд та ганцаараа биш гэдгээ ойлго. Зүрх сэтгэлд тань нуугдан байдаг айдсуудыг илчлэхийг Эзэнээс гуйн залбир.



Хийсэн гэмээсээ болоод би Бурханы ивээлийг хүртэх зохисгүй нэгэн болох вий гэж би айдаг ... Би үнэхээр зөрүүд хүн учраас Бурхан надад маш хүнд байдлаар сургах байх гэж би санаа зовдог.



Бүрэн өөрийгөө зориулсан эрс амьдралаар амьдрахаас ирэх шийтгэлээс би айдаг. Миний найзууд, гэр бүл, хүүхдүүд, тэр бүү хэл бусад христитгэлт хүмүүс намайг юу гэж бодох бол?



Түүний Хэн болох бас Түүний надад ямар их хайртайг би сайн мэдэх боловч, би хяналтыг Түүнд өгч, Түүгээр удирдуулахаас айдаг. Мэдрэмж нь дуулгавартай байдлын үр дүн боловч би хамгийн түрүүнд Түүнд дуулгавартай байхын оронд надад ямар сэтгэгдэл төрөх бол гэдгийг хүлээдэг.



Би өчүүхэн хэн ч биш байхаас айдаг.



Миний зорилго, найдвар, ба мөрөөдөл Бурханы надад бэлтгэсэн төлөвлөгөөтэй нийцэхгүй байхаас айдаг. Хэрэв би Түүнийг дагах юм бол Зимбабве улсад нүхэн гэрт нүүж орох шаардлагатай болно гэдгээс би айдаг.



Дэлхийн эцэг эхдээ маш их урам хугарах үе надад олон тохиолдож байсан учраас би урам хугарахаас айдаг, би Бурханд итгэж болно гэдэгт итгэх надад маш хэцүү байдаг.



Би маш хүнд хэцүү нөхцөл байдлуудыг туулсан. Тэр надад хайргүй эсвэл миний төлөө ажиллах хүсэлгүй байх, яагаад гэвэл би залбирсан боловч юу ч өөрчлөгдөөгүй. Хэрэв Тэр хүч чадалтай Нэгэн юм бол, яагаад Тэр хүч чадлаа ашигладаггүй юм бол?



Библи үнэн гэдэгт итгэх нь миний хувьд хэцүү байдаг учраас би юунд итгэх ба юуг хийхээ би өөрөө сонгон авдаг; тэгээд энэ нь яагаад болж өгөхгүй байгаад би гайхдаг. Би Бурханд итгэхийг бас Түүний Үгийг дуулгавартай дагахыг хүсдэг боловч би тэгж чаддаггүй учраас би өөрийнхөө хүссэнээрээ хийдэг, энэ нь ч бас л бүтэлгүйтдэг ... тэгээд би Түүнийг буруутгадаг.



Хэрэв би өөрийгөө Бурханд бүхлээр нь бууж өгвөл, би танигдахгүй эсвэл хүсээгүй тэр нэгэн болж хувирах вий гэдгээс би айдаг.



ЗҮРХ СЭТГЭЛИЙНХЭЭ МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ

Таны айдас юу вэ? Дуулал 46-р бүлгийг ашиглан залбираад дуусгаарай.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна