Төлөвлөгөөний мэдээлэл

Залбирлаар дамжуулан Бурхантай ярихЗагвар

Talking With God In Prayer

4-с 1 дахь өдөр

БУРХАН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙДАГ



БУРХАНТАЙ ЯРИЛЦАХ

Таныг хайрладаг бас анхаардаг арга замуудын төлөө Бурханд таларх. Өдөр бүр Өөртэй нь хэр зэрэг ярихыг хүсч байгааг нь Түүнээс асуу.



ШУМБА

Хэд хэдэн шилэн аягыг угаалтуурны хажууд өрж тавь. Аягануудыг нэг нэгээр нь дүүргэ. Гэртээ байгаа бүх савнуудаа дүүргэсэн ч цоргоноос ус гарсан хэвээрээ байх талаар хэлэлц. Үүнтэй адил, Бурханы таныг хүсэн хүлээх нь хэзээ ч дуусдаггүй.



ГҮН ШУМБАХ

Бурхан хэзээд ч таны хувьд завтай. Цоргыг нээх замаар өөр нэг аягыг хялбархан усаар дүүргэхтэй адил, Түүн рүү залбирлаараа очих замаар та Түүний оршихуйг таалах боломжтой. Исаиа 30:18-д:"ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!" гэсэн байдаг. Бурхан таныг Өөр лүүгээ улам илүү ойртоосой, Түүний хайр ба амар тайвнаар дүүрээсэй гэж хүсдэг, учир нь таньд хамгийн сайныг өгөхийг Тэр хүсдэг. Бурхан таны төлөө ажилладаг хэдий ч, өөрийнхөө амьдралыг та Түүнтэй хуваалцах хүсэлтэйгээ харуулаасай, мөн Өөрт нь хариулаасай гэж Тэрээр хүсдэг. Үүнийг хийх арга замуудын нэг бол Түүнтэй өдөр бүр ярилцах юм.



БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ

- Таны ярилцах хамгийн дуртай хүн чинь хэн бэ, мөн юу энэ хүнийг ярилцах хамгийн дуртай хүн болгодог вэ?

-Тэр хүнтэй үнэхээр ярилцмаар санагдсан тэр үеээ хэлнэ үү. Яагаад тэр хүнтэй ярилцахыг хүссэн бэ?

-Бурхан яагаад таньд нигүүлсэнгүй хандахыг хүсдэг юм бол?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Talking With God In Prayer

Гэр бүлийн амьдрал заримдаа маш завгүй болдог, бөгөөд бид залбиралд цаг зарцуулах маань багасдаг—тэр бүү хэл өдөр бүртээ Бурханыг оролцуулах зуршилыг тогтооход хүүхдүүддээ туслахыгаа бүү мартдаг. Энэ төлөвлөгөөгөөр дамжу...

More

Фокус Он Дэ Фамилид энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: www.FocusontheFamily.com-с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна