Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой + Үзэсгэлэнтэй IIЗагвар

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

10-с 1 дахь өдөр

ХҮЧТЭЙ

Хүч чадал нь спортын ертөнцөд олонтаа хэрэглэгддэг үг юм. Бид бие бялдрын хувьд хүчтэй байх ёстой гэж сонсдог учраас ихэнх чөлөөт цагаа жингийн өрөөнд өнгөрүүлдэг.Бид оюун санааны хувьд хүчтэй байх ёстой гэж сонсдог тул ялангуяа, тоглолтын талбар дээр бодол санаагаа чиглүүлж, тэнд анхаарлаа зориуд төвлөрүүлдэг.

Бид хүчтэй байхдаа дуртай. Бид өрсөлдөгчидтэйгээ эсвэл бүр багийн гишүүд дотроо өрсөлдөөнтэй байдаг. Өөрийн гэсэн байртай болж, төлбөр тооцоогоо өөрөө төлж, өөрсдийгөө тэжээж байгаагаараа бид бахархдаг.

Үнэндээ, таны төсөөлж байгаагүй нэг зүйлийг энд хэлье: Бууж өгснөөр илүү хүч чадалтай нэгэн болно.

Мөрөн дээрээ үүрэх гэж хичээж буй ачаагаа Бурханд өгч, Бурханаар хүнд ачаагаа өргүүлснээр бидэндэрх чөлөө ирдэг. Түүнд ба Түүний төлөвлөгөөнд бууж өгөх үед хүч чадал нэмэгддэг талаар Бурхан юу гэж хэлснийг харцгаая.

Бууж өгөх буюубид бүгдийг хяналтандаа байлгаж чадахгүй,бид бүгдийг ганцаараа үүрч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүч чадал оршдог. Тиймээс бидэнд тусламж хэрэгтэй ба үүнийгээ хүлээн зөвшөөрөх нь ЗҮГЭЭР, учир нь Бурхан бол бидний агуу туслагч бөгөөд хэцүү үед хоргодох газар юм.

Есүс Эцэгтээ чанд дуулгавартай байж даруугаар амьдарсан. Бүх зүйлийг Бүтээгч Гурвалсан Бурханы нэг болох Есүс хүний ​​дүрээр дэлхий дээр буун ирж Өөрийг нь үхэлрүү хөтөлсөн төлөвлөгөөг дагасан юм. Бурханы удирдамжаас бүрэн хамааралтай бөгөөд Өөрийн амийг Бурханы гарт сайн дураараа даатгасан Есүсийн хүч чадал нь бууж өгөх байсан. Есүс бууж өгсний үр дүнд юу болсон бэ? Үүний үр дүнд төгсөшгүй тэнгэрлэг ноёрхол бий болсон. Сэжүүр харагдаж байна уу?

Хэрэв та хүч чадлаараа танигдмаар байвал Бурханд бууж өгөхөөс эхэл. Бурхантай харилцаж, Түүнээс хамааралтай байх нь бидний сүнслэг булчинг бий болгож эхлэх хамгийн агуу хэсэг юм.Таны үнэ цэнэ Бурханаас ирдэг гэдгийг мэдэн - Тэр чамайг өөрийгөө голох байдал, гэм нүгэл болон таныг дорд үзэхийг оролдож буй бусад дайснуудаас аврахаар Хүүгээ илгээсэн гэдгийг санаарай. Түүний хайранд тууштай зогсоход, бидний нөхцөл байдлаас үл хамааран эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж амьдрахыг хүсэх тэрхүү хүч бидэнд өгөгддөг.

Та бусад эмэгтэйчүүд хэрхэн амьдарч буйг хараадөөрийн ивээл ерөөл рүү харцаа буцаан авчраарай. Өөрийнхөөивээл ерөөлийг тоолоорой. Өөрийн төлөвлөгөөн дэх сайн зүйлсийн төлөө Тэр чамайг хэрхэн бүтээж, зааж сургасныг илчлэн харуулахыг Бурханаас гуй. Бидний хийж байгаа зүйлс биднийг хүчтэй болгодоггүй, харин бид Хэнийх вэ гэдэг биднийг хүчтэй болгодогийг санаарай.

Энэ тухай ярь:

Чи бол Бурханы хайртай охин. Тэр хайраараа, чамайг сонгосон, чамайг харсан, чи Түүнд хангалттай. Чи бол хүчтэй. Бурханы танд зориулж бэлдсэн хүч чадалд өөрийгөө бэлтгэн өнөөдөр Түүнд бууж өгөөрэй.

1. Дэлхийлэг хүч чадал болон Библийн хүч чадал хоорондоо ямар ялгаатай вэ?

2.Та өөрийнхөө хүчээр амьдралыг даван туулахыг оролдсон уу? Энэ нь танд ямар санагдсан бэ?

3. Таныг Бурханд захирагдахаас саатуулж байгаа зарим саад тотгорууд юу вэ?

Залбирал:

Бурхан минь, би бүх зүйлийг ганцаараа хийж чадна, даван туулах хангалттай хүчтэй хэмээн батлахыг хүсдэг. Гэхдээ энэ дэлхий хүнд тул би ядарч байна. Би Танд итгэж, хариуцлагын ачаагаа мөрөн дээрээсээ авч, Танд өгөхийг надад сануулаач. Намайг хамгийн сул дорой байх үед Та миний хүч чадал билээ. Намайг хайртай охиноо хэмээн дуудаж, надтай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг Танд баярлалаа. Хүч чадлын үнэнийг өдөр тутмын амьдралын минь нэг хэсэг болгож, Таны арга замуудад бууж өгч –үүнийг зүрх сэтгэлдээ шингээж, Танаас хамааралтай амьдрах нь юу болохыг харуулан амьдрахад туслаач. Та бол миний хоргодох газар, хүч чадал, зовлон бэрхшээлийн үед миний тусламж юм. Би Таны хүч чадал дотор зогсохыг хүсч байна. Есүсийн нэрээр, амен."

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Зоригтой + Үзэсгэлэнтэй II

Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Оло...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна