Төлөвлөгөөний мэдээлэл

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

8-с 2 дахь өдөр

Анхаар

" Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. " Галат 5:16

Гараандаа

Та Есүст амьдралаараа итгэх үед, Бурхан таныг шинэ хүн болгодог. Та хуучин гэм, нүгэл баөмнөх оюун бодлын үйл ажиллагаа зэргээс зуурах хэрэггүй юм. Та Христ дотор цоо шинэ хувь хүн мөн. Таны өөрчлөлтийг гурван зарчмаар илэрхийлэх боломжтой:

Бурхан Таныг Шинэ Болгодог– Энэхүү шинэчлэлт нь хэвшмэл оюун ухааны гүйцэтгэлээс сэтгэлгээний өөрчлөлтийг шаарддаг. Есүст итгэгчийн хувьд, спорт бол тавцан биш; энэ бол талбай. Бурхан танд Түүнийг алдаршуулах чадварыг өгсөн юм. Та спортыг бусдад нөлөөлөх боломж гэж харах үед, Бурхан алдарших бөгөөд бас хүмүүсийн амьдрал өөрчлөгдөх болно!

Бурхан Тантай хамт– Бурхан үргэлж тантай хамт байдаг. Ариун Сүнсээр дамжуулан, Бурхан таныг удирддаг. Таны сэтгэл хөдлөл, үйлдэл ба үгс тань дотор болж буй зүйлсээс хамааран гадна талдаа илэрдэг тул та Ариун Сүнс ажиллаж байгааг нь мэддэг. Библи үүнийг сүнсний үр жимс гэж нэрлэдэг.

Бурхан Таныг Удирддаг–Ариун Сүнс таны дотор амьдрах үед, Тэр таныг удирддаг. Тэр таныг Библи, залбирал, дагалдуулах Бурханы хайр ба сайн мэдээг бусадтай хуваалцах ба танд тулгарсан ямар ч нөхцөл байдалд удирдан дагуулах болно. Та Бурхантай ганцаараа биш гэдгээ сана. Тэр үргэлж тантай хамт байдаг.

Та амьдралдаа Есүстэй хамтдаа алхах үед, таны амьдрал өөрчлөгдөж эхэлж байгааг та анзаарах болно. Та хийж буй бүхий л зүйлсдээ Түүнд найдах бас Түүнийг алдаршуулахаа бүү март. Тамирчин хүний хувьд та гайхалтай нөлөөлөл үзүүлэх боломжтой билээ. Та эхлээд Христээр дамжуулан нөлөөлөх үед, та Түүнийг алдаршуулж байгаа хэрэг юм!

Яв

1. Та өөрийнхөө амьдралд Бурханы удирдамжийг асууж байсан удаатай юу? Хэзээ гэдгээ дүрсэлнэ үү.

2. Таны тэмцээнд оролцох арга барилд Ариун Сүнс хэрхэн нөлөөлж болох вэ?

3. Та спортыг хэрхэн тавцан биш итгэлийн талбай болгох боломжтой вэ?

Дасгал

Галат 5:22-25

Иохан 16:13A

Илүү Цаг

“Аав минь ээ, намайг хэзээ ч орхиогүй Танд баярлалаа. Хэцүү цаг мөч тулгарахад надад ойлгуулан туслаач. Танд итгэж, бас өөрийн амьдралаар Таныг алдаршуулахад надад туслаач.Амен”

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддө...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна