Төлөвлөгөөний мэдээлэл

Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар

Undecided?

7-с 1 дахь өдөр

"Чимээгүй долгионууд"

Яг одоо үл харагдах долгионууд таныг тойрон эргэлдэж байгаа. Зурагтын хөтөлбөрүүд, радио программууд, утасны харилцан яриа болон GPS координатууд гэх мэт нь таныг хүрээлэн буй ертөнцийг хайр найргүйгээр бөмбөгдөж байдаг. Тэдгээрийн ихэнх нь газарт шахагдан замхрах юмуу эсвэл хоосон орон зай руу огт анзаарагдахгүйгээр чичиргээ болон замхардаг. Эдгээр бүх л дуу чимээний дунд, та гадаа суугаад тэдгээр радиогийн шуугианыг огт анзааралгүйгээр чимээ аниргүй шөнийг таалах боломжтой. Гэвч хэрэв та радио, зурагт эсвэл гар утсаа асаах юм бол чимээгүй байдал гэнэт замхарч эхэлдэг.

Таныг яг одоо тойрон эргэлдэх тэдгээр долгионуудын нэг нь Бурханы дуу хоолой байдаг. Энэ нь ямар нэгэн электрон долгион биш. Үүнийг ямар нэг төхөөрөмжөөр хэмжих эсвэл хүлээн авах боломжгүй. Одоо хүртэл та Бурханы дуу хоолойг анзааралгүй ирсэн байж болох хэдий ч, энэ таныг хүрээлсэн хэвээр байдаг.

Библийн хачирхалтай түүхүүдийн нэг бол амьдрал нь орвонгоороо эргэж эхлэх үед Бурханд уурлаж эхэлсэн хүний талаарх Иов ном мөн. Иов өөрт нь хариулахгүй байна хэмээн Бурханыг буруутгасан боловч Иовын найз Елиху түүний үзэл бодлыг зассан. "Юм бүхэнд минь хариулдаггүй гэж юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ? Бурхан нэг удаа мөн хоёр удаа хэлдэг боловч хэн ч үүнийг ойшоодоггүй юм," (Иов 33:13-14).

Елихугийн ажиглалт ухаалаг байсан. Бурхан бидэнтэй үргэлж ярьж байдаг боловч бид үргэлж сонсоод байдаггүй. Тэрээр бидэнтэй шууд болон шууд бусаар ярьж байдаг. Тэр зүүдээр болон хүмүүсээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Тэр зовлонгоор болон баяр хөөрөөр дамжуулан бидэнтэй ярьдаг. Тэр амьдралаар болон үхлээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Тэр үргэлж ярьж байдаг бөгөөд Тэрээр өнөөдөр танд хандан ярьж байна. Түүнийг сонсох нь үнэхээр энгийн байдаг. Сүнсээ--ганцхан Түүний долгионыг хүлээн авагчаа та асаахад л хангалттай.

Тэдний ариун хуулийг зөрчиж байна хэмээн шашны удирдагчид Есүсийн эсрэг зогсох үед Тэрээр ийнхүү хариулсан байдаг. "Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно," (Иохан 5:25).

Өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодоод үз. Таны анхаарлыг татахын тулд Бурхан ашиглаж байж болох ямар нэгэн нөхцөл байдлуудыг та олж харж байна уу? Өөрийнх нь дуу хоолойг сонсоход туслахын тулд таны амьдралд Бурханаар байрлуулагдсан хүмүүс хэн байна вэ? Иов болон Иохан номын бичээсүүдийг уншин улмаар та өмнө нь огт анзаараагүй байсан тийм арга замуудаар Бурхан тантай ярьж байсныг ойлгохыг хичээ.

Залбирал
Бурхан, энэ зав чөлөөгүй амьдралын маань дуу хоолойноос Та Өөрийнхөө дуу хоолойг тод байлгаж өгч чадах уу? Миний анхаарлыг татахын тулд Таны ашиглаж буй хүмүүс, үйл явдлуудыг танихад надад туслаач. Библийн эдгээр бичээсүүдийг ойлгоход миний зүрх сэтгэл, бодол санааг нээлттэй байлгаж өгөөч.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Undecided?

Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хон...

More

Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна