Төлөвлөгөөний мэдээлэл

өдрөөс өдөрт бурхан руу ойртЗагвар

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

14-с 7 дахь өдөр




Өөртөө итгэлгүй байх үед


Ингэж итгэлээр (үнэндээ) Христ зүрхэнд тань нутаглаж (нутагшин, хүлээн зөвшөөрч, Түүний байнгын гэр болж), та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, — ЕФЕС 3:17


Олон хүн өөрсдийгөө байгаагаар нь хүлээж авч чаддаггүй учраас өөрөө өөртөө итгэлгүй байдаг. Дарамттай, хиймэл маск зүүсэн өөр хүн шиг байх гэж та оролддог уу?


Та өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, хэн нэгэн хүн шиг байх гэж дарамтанд орохгүй, эрх чөлөөтэй баймаар байна уу?


Бурханы тусламжтайгаар бид өөрсдийгөө юу хийснээр биш, харин Түүн дотор хэн бэ гэдэг үнэ цэнд суралцах болно. Тэр биднийг байгаагаараа Түүн дээр ирж, Түүний хүссэн хүн байхад туслах болно гэдэгт итгээсэй гэж хүсдэг.


Муу сүнсний төлөвлөгөө нь биднийг хуурч, хийж байгаа зүйлс маань бидний үнэ цэнийг тодорхойлно гэж бидэнд итгүүлж, гэм нүглүүдийг илүү анхааруулахыг хүсдэг. Сатан биднийг өөрсдийгөө үнэлэх үнэлэмжээ багасгаж, Бурханаас холдоосой гэж хүсдэг бөгөөд Бурханы ивээлүүдийг бид хүртэх ёсгүй, боломжгүй гэж ойлгуулахыг хичээдэг. 


Бид Христ дотор баттай, үнэ цэнэтэй байхын тулд эерэг хандлагаа хөгжүүлэх нь чухал юм. Та өөрийгөө байгаагаар нь хүлээж авах шийдвэр гаргаарай, учир нь Есүс аль хэдийнээ таныг байгаагаар тань хүлээж авсан. Тэр таныг Түүн дотор хэн ч байсан, хэзээ ч үгүйсгэхгүй бөгөөд Түүн дээр ирсэн хэнийг ч хүлээж авна. Та бол хайрлагдсан бас үнэ цэнэтэй нэгэн юм.


Бурхан бидний алдаануудыг мэддэг ч гэсэн биднийг хайрласаар байдаг. Таны төлөөх Түүний хайрыг юу ч өөрчилж чадахгүй. 

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

өдрөөс өдөрт бурхан руу ойрт

Жойс энэхүү 14 хоногийн сургаалиараа уншигчдыг Бурхантай харилцах харилцаагаа улам гүнзгийрүүлж, илүү итгэлтэй, аз жаргалтай амьдралыг олж авахад тусалдаг.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Жойс Мэйер яамдад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна