Төлөвлөгөөний мэдээлэл

Валентины өдөрЗагвар

Valentine's Day

3-с 1 дахь өдөр

ӨГӨӨМӨР



"Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм." 



-1 Иохан 3:1 АБ2013  



Үүнийг та мэддэг ч бай эсвэл үүнийг бүрэн ойлгодог эсэхээс үл хамааран, үнэндээ Бурхан – Ертөнцийг Бүтээгч – таныг болоод намайг болзолгүйгээр хайрладаг. Өдөр бүр Тэр Өөрийнхөө өгөөмөр хайрыг бидэнд харамгүйгээр өгөхийг сонгодог. Өдөр бүр, биднийг гэсэн Өөрийнх нь хайр ямар агуу бөгөөд гайхалтай болохыг ухаарахад зүрх сэтгэлээ нээлттэй байлгаасай гэж Тэр хүсдэг. Түүний биднийг гэсэн гайхамшигт хайрын өргөн, урт, өндөр болоод гүн гүнзгий бас хэр хэмжээг мэдэх нь итгэлийн маань суурь чулуу мөн. “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” гэж амладаг төгс Эцэгийн хайрыг мэдрэх нь итгэлийн маань суурь чулуу мөн. 



-Еврей 13:5



Эдгээр үг бол хоосон амлалтууд биш. Эдгээр нь үнэн мөн. Энэ бол Өөрийнхөө хүүхдүүдийг хайрладаг бас тэдэндээ хамгийн сайныг л хүсдэг Тэнгэрлэг Эцэгийн үгс аж. Биднийг гэсэн Түүний хайр бол Түүний зүрхний гол цөм нь мөн; Амьдралдаа бид үүнийг мэдрээсэй бас таньж мэдээсэй гэж Тэр үнэхээр хүсдэг.  



Өнөөдөр, энэ энгийн залбирлыг миний хамт залбирагтун:  



Ааваа,



Өдөр бүр та намайг Өөрийнхөө хайраар өгөөмрөөр бас болзолгүйгээр хайрладгийн тан төлөө Танд талархъя. Би мөнхийн мөнхөд Танд таларх болно. Та намайг хэзээ ч орхихгүй мөн хаяхгүй гэсэн үнэний үгийн тан төлөө Танд талархъя. Миний урмыг хэзээ ч хугалахгүй, намайг тэврэх тэврэлтээ суллахгүй гэж Та амладаг. Би зүрхэндээ Та надад хамгийн сайныг хүсдэг төгс Эцэг гэсэн мэдлэг дотор амар тайвны хүлээн авч байна. Таны хайрын ямар агуу өргөн уудам болохыг мэдэж, ойлгоход надад туслаач. Та бол миний Эцэг, миний ирээдүй Таны гарт аюулгүй гэдэгт би бүрэн найдаж байна. Баярлалаа Танд. 



Есүсийн Нэрээр залбирлаа, амен. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Valentine's Day

Зарим хүмүүсийн хувьд Валентины өдөр тийм ч амар байдаггүй. Бид яг одоо харилцаанд байхыг асар ихээр хүсэх авч хэн нэгэнтэй харилцаагүй амьдралын үед байгаа байж болох бөгөөд энэ нь таагүй мэдрэмжүүдийг бий болгож болох ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан CBN Европт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу:  https://www.cbneurope.com/yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна