Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 1 дахь өдөр

Энэ бол гайхамшигтай үнэн: Та бол Түүний төлөвлөгөө ба зорилгыг биелүүлэхээр энэ түүхэн цаг мөчид Бурханаар байршуулагдсан. Хайрлагдах зохисгүй хүмүүсийг хайрлах- харанхуй, хүйтэн дэлхийд баяр хөөрийг авч ирэх- ойлгомжгүй харилцан яриа ба нөхцөл байдлуудад амар тайвныг харуулах- мөн зэрлэг балмад энэ соёлын дунд эелдэг зөөлөн байх тань шиг хүн л Түүнд хэрэгтэй байсан. Цөхөрмөөр нөхцөл байдлуудтай нүүр тулах үедээ үргэлж өөдрөг байх- ямар ч найдваргүй үед найддаг байх- мөн гөжүүд бас ууртай хүмүүст тэвчээрийг харуулахын тулд Ертөнцийг Бүтээгч, Бурханд яг тань шиг хүн л хэрэгтэй байсан. Бурханд та хэрэгтэй байсан учираас, Тэрээр Өөрийнхөө зүрх сэтгэлийг илчилэхээр таныг бүтээсэн. Түүний хүүхдүүд хэдий ч бид дэлхийн генийн хэт олон шинж чанаруудыг олж эзэмшсэн ба бидний хайрт Эцэг, Бурханы харамгүй өгсөн шинж чанаруудыг хаясанд асуудал байгаа юм. Түүний хүслээр үйлдэхийн оронд бид өөрсдийнхөөрөө үйлдэхийг хүсдэгт асуудал байгаа юм. Нөхцөл байдалд дур булаам бас амтат үр жимсийг харуулахын оронд бид хувиа хичээсэн талаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлдэгт асуудал байгаа юм.



Энэхүү түүхэн цаг мөчид Түүний зүрх сэтгэлийг илчилэхээр Бурхан биднийг бүтээсэн. Түүний сайн үйлсийг биелүүлэхээр бид бүтээгдсэн боловч үүний оронд, Түүний бүтээснээс огт өөр сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн хуурамч нэгэн болон уусахаар бид шийдсэн. Энэ дэлхий дээр "Бурханлаг байдал" дутмаг байсан учраас Бурхан биднийг бүтээсэн ба Тэрээр таныг болон намайг илгээсэн. Бид Түүгээр зүрх сэтгэл болон амьдралынхаа өнцөг булан бүрийг дүүргүүлэх тэр хэмжээгээр л Бурхан биднээр дамжуулан Түүнийг илчилэх болно. Гайхамшигтай бас зүрх зогсоомоор үнэн гэвэл хүссэн хэмжээгээрээ та Бурханыг авах боломжтой! Еден Цэцэрлэгээс өнөөдрийг хүртэл асуулт хэзээ ч өөрчлөгдөөгүй, Түүнийг та хэр зэрэг хүсч байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй ...

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна