Төлөвлөгөөний мэдээлэл

Амжилтад хүргэх Бурханы замЗагвар

God’s Path to Success

3-с 1 дахь өдөр

Олон хүмүүс амжилтыг байгаагаар нь харж чаддаггүй. Тэд цэнгэлдэх дүүрэн алга ташилт, баярын уухайг хайж байдаг. Энтертейнмент салбар, сошиал медиа сайтууд, мэргэжлийн спортын салбарууд амжилтад хүрсэн хүний талаар бодит бус үзлийг бий болгосон. Харамсалтай нь, энэ бодит бус хүлээлт нь биднийг жинхэнэ амжилтад хүрэхэд саад болдог. Жинхэнэ амжилтыг таниж мэдээгүй улмаас дараагийн том зүйлийн хойноос хөөцөлддөг. Тэгээд дараа дараагийн гэсээр байгаад амьдрал тань нэг тойрог дотроо эргэлдсээр байгааг ухаардаггүй.



Бид бүгд гэм нүгэлд унасан дэлхийд амьдарч байгаа учраас амжилтын олон чухал үе шатууд гашуун мэт санагдаж болох юм. Хэрэв бид сүнслэг амжилтын мөн чанарыг ойлгохгүй бол бидэнд аль хэдийн өгөгдсөн зүйлийг эцэс төгсгөлгүй эрэл хайгуул хийсээр байдаг. Бид хаанчлалын амжилтын талаар тодорхой ойлголтгүй нь улмаас цаг хугацаа, авьяас чадвар, эд баялгаа хэрхэн зарцуулахаа мэддэггүй. Та юу тарина түүнийгээ хураана. Гэвч Сатан бидэнд жинхэнэ амжилт гэж юу болохыг буруу ойлгуулдаг учраас ихэвчлэн буруу зүйлс тарихад хүрдэг. 



Сүүлийн жилүүдэд хийсэн таны топ гурван зүйлс болон зорилго юу байсан вэ?



Тэдгээр нь ямар үр дүнд хүрсэн мөн Бурханы хаанчлалын төлөвлөгөөнд нийцсэн үү? 





Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

God’s Path to Success

Хүн бүр амжилтыг хайдаг ч ихэнх нь амжилтад хүрдэггүй. Учир нь тэд амжилттай амьдралын талаар буруу ойлголттой байдаг. Жинхэнэ амжилтыг олохын тулд Бурхан юу гэж тодорхойлсныг харах хэрэгтэй. Бестселлер зохиолч Тони Еван...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Urban Alternative (Tony Evans)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна