Төлөвлөгөөний мэдээлэл

танд залбирал бий! Загвар

танд залбирал бий!

6-с 4 дахь өдөр

“Бурханы үлгэрлэсэн Үр нөлөөтэй залбирал” 




Эзэний заасан гуйлт бол олонд танигдсан Библийн эшлэл билээ. Ихэнх хүмүүс Эзэний Гуйлтыг цээжээр мэддэг, эсвэл эхлэлийг нь сонсоод л шууд таньдаг. Есүс дагалдагч нартаа ийн заав: 




“Иймд ийнхүү залбир. ‘Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч.’” Матай 6:9-13 




Өнөөдөр ч гэсэн бид Эзэний Гуйлтыг эш татдаг. Есүс энэ залбирлыг дагалдагч нартаа заахдаа, цээжилж залбирахаас илүүтэй, өргөн цар хүрээнд үр нөлөөтэй залбирлын зарчмыг үүгээр заажээ.




Залбирлын цагийг тань хязгаарладаг эсвэл залбиралд тань саад болдог зүйлсийг бодоорой. Магадгүй та өөртөө хэт төвлөрдөг байх. Магадгүй та залбирлын үеэр хэт амархан сатаардаг, эсвэл бүр нойрмоглодог ч байх. Бид бүгдээрээ л хаяа ингэдэг шүү дээ. 




Дараагийн хэсэгт Эзэний заасан гуйлтыг хэсэг тус бүрээр нь салгаж үзвэл дээрх бэрхшээлүүдийг давж гарахад тань тустай байх болно.



Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

танд залбирал бий!

Хүчирхэг бөгөөд үр нөлөөтэй залбирлын амьдралыг босгох зарчмыг судалцгаая. Залбирал – Бурхантай харилцах хувьчилсан харилцаа – өөрийн амьдралд болон эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг бий болгох түлхүүр. Давид Ж.Свандтын...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна