Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы удирдамжийн төлөө залбирах ньЗагвар

Praying for God’s Direction

3-с 3 дахь өдөр

Бурханыг бүх цаг үед дагахын төлөө дахин өөрсдийгаа зориулан залбирцгаая. Түүний удирдамжинд талархан, үргэлж Түүний хүсэл болоод Түүний замыг эрэлхийлцгээе. Бурхан бидэнд хэрэгтэй зүйл юу гэдгийг, биднийг хаашаа явах ёстой вэ гэдгийг тодорхой мэддэг. Тиймээс өөрсдийгөө итгэлийн амьдралд шинээр зориулцгаая.



Эзэн минь, намайг тууштайгаар, ойлгож, амар амгалангаар болон хайраар удирдан чиглүүлнэ гэдэгт итгэн таньд талархаж байна. Таны энэрэнгүй байдал, мэргэн ухаанаас ундран гарах Таны чиглүүлэгч талархая. Таны удирдамж үргэлж төгс байдаг билээ.



Та намайг өсөхөд болон төлөвшихөд чиглүүлж удирддаг. Та намайг амьдрал болон найдвар руу чиглүүлэн удирддаг. Таны үгийн дагуух Таны удирдамжинд хэрхэн хүрэхийг надад мэдүүлэн өгч, чиглүүлдэг Таны мэргэн ухаанд талархая.



Хэлэх үгсийг минь ч мөн чиглүүлэн өгөхийг Таниас гуйж байна. Ингэснээр миний үг хайраар амтлагдан бусдад нигүүлслээр үйлчлэх юм.



Өдөр бүрийн цагаа хэрхэн өнгөрүүлэх тал дээр намайг чиглүүлж өгөхийг Таниас гуйж байна. Ингэснээр би үүнийг Таны хаанчлалд зориулан ухаалгаар ашиглан, өөрийн сүнслэг төлөвшилтөө босгоход ашиглах юм.



Эзэн минь, өдөр бүрийн бүхий л жижиг том сонголт хийх үед минь намайг удирдаж өгөөч. Таны чиглүүлгийг илүү тодорхой ялгахад болон Таны удирдамжийн төлөө хэрхэн ургац гаргахыг надад зааж өгөөч. Есүсийн нэрээр, амен.



Өнөөдөр таны амьдралын аль хэсэгт Бурханы чиглүүлэг хамгийн их хэрэгтэй байна вэ?






Энэхүү төлөвлөгөө таньд урам зориг болсон гэж найдаж байна.Тони Эвансийн үйлчлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг судлаарай.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Praying for God’s Direction

Амьдрал заримдаа төвөгтэй байдаг. Зөв шийдвэр аль нь вэ гэдгийг мэдэх, эсвэл дагаж явах зөв зам хаашаа вэ гэдгийг мэдэхэд хэцүү байх үе бий. Хэрэв бид зөвхөн өөрсдийн мэргэн ухаанд найдвал, бид зарим нэг буруу сонголт ру...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна