Төлөвлөгөөний мэдээлэл

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

10-с 1 дахь өдөр

Та яагаад уралддаг вэ?


“Та яагаад уралддаг вэ?” гэсэн асуултыг бид Христ Итгэлт Тамирчидын нөхөрлөл -ийн дунд тавьдаг. Хамт тэмцээнд оролцогчид бидний хувьд энэ бол тэвчээр тэсвэр юм. Дасгал сургуулилт хийх болон тэмцээнд оролцох явцадаа зорилгоо урьдаас төлөвлөн нээн илрүүлэхэд нь хэрэг болдог хүн бүрийн сэтгэлийг татсан энэхүү асуулт бол хамгийн чухал асуултанд тооцогддог. Энэхүү 10 хоногийн төлөвлөгөө нь энэ асуултанд таны анхаарлыг хандуулах болно. 


Гэсэн хэдий ч “Та яагаад уралддаг вэ?” гэсэн асуултанд хариулахын өмнө хамгийн түрүүнд илүү чухал асуулт болох “Бид яагаад энд байна вэ?” гэсэн асуултанд хариулах нь зүйтэй гэж би бодож байна. Эсвэл, үнэндээ, яагаад бид тэвчээрт спортыг оролцуулаад аливаа зүйлийг, ер нь хийдэг юм бэ? Хэрэв бид энэхүү суурь асуултад сайн хариулж чадахгүй бол ядаж л мөнхийн төлөвлөгөөтэй холбож харах юм бол бидний амьдрал, бас дасгал сургуулилт, уралдаан зэрэг нь ямар ч зорилгогүй, утга учиргүй зүйл байх болно. 


Энэхүү асуултад боломжоороо хариулах явцад та өөрийн эхлэл/ гарал үүслийг/ санаарай хэмээн хүсч байна. Бидний энд байгааг,усанд сэлэх,дугуй унах ба гүйх зэргээр бидний хийдэг зүйлсийг хэн шийдэж хийх хэрэгтэй болдог вэ? Хариултууд нь найз нөхөд, дэлхий,  зах зээл, гэр бүл, багш нар, чи буюу тус бүр өөрийн гэсэн хөтөлбөр ба хязгаарлагдмал ирээдүйг агуулсан асар олон бусад эх сурвалжуудаас ирэх боломжтой... Иймэрхүү маш чухал асуултын хариултыг таныг оюун санаандаа... тодорхой зорилготойгоор бүтээсэн Нэгэн болох Бурхан Өөрөө хариулах туйлын эрх мэдэлтэй юм. 


Би Бурханыг, Түүний төлөвлөгөө, Түүний зорилго бас Түүний хүсэл зэргийг хэдэн богинохон бүлгүүдэд хэт энгийн болгохыг хүсэхгүй байна ; Библи бидний оршин тогтнож буй гол зорилго , бид яагаад энд байна вэ? Бид яагаад бүтээгдсэн, биднээс юуг хүсэн хүлээж байна вэ? гэдгийг ойлгомжтой тайлбарладаг. Зүгээр л , Бурханыг алдаршуулах! Энэ л бидний гол хариулт ба үүнийг бид ирж буй 10 хоногт илүү гүн гүнзгий судлах болно. 


Эрэгцүүлэл:


1. Миний амьдралын зорилго бас хийдэг зүйлсийг маань тодорхойлдог эх сурвалжууд хэн бас юу вэ?


2. Би яагаад уралддаг вэ? Миний хүчин зүтгэлээр хэн бас юу алдаршуулагддаг вэ?


3. Би хийж байгаа бүхий л зүйлдээ Бурханыг алдаршуулахад энэ зүйл нь яаж харагдах бол?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна