Төлөвлөгөөний мэдээлэл

Донтолтоос эргэн буцах ньЗагвар

A U-Turn From Addiction

3-с 1 дахь өдөр

Бурханы ихэнх хүүхдүүд сүнсний олзны цэргүүд байдаг. Тэд гэмийн эргүүлгийн хавханд урхидагдан үүнээсээ гарч чадахгүй нэгэн эргүүлэгд орсон байдаг. Энэ нь архинд донтолт, материаллаг байдлын араас хөөцөлдөх, хорсол, атаархал, сувдаг сэтгэл, өөрөө өөрийгөө өрөвдөлтэй мэт байлгах, хохирогчийн сэтгэлгээ, порнограф, мансууруулах бодис, тоглоомд донтох, хараал зүхэл, сошиал медиа, өөрөө өөртөө сөргөөр ярьдаг байх, уур хорсол эсвэл эгдүүцлийн аль нь ч бай хамаагүй—сэтгэл хөдлөлийн эсвэл химийн хэв маягт донтох нь өнөө үед хэт олон хүнийг хүлээсэнд оруулж байна.



Өнөөгийн бидний мэдэх донтолтын библийн дагуух нэр томьёо бол хэрэм аж. Донтолт эсвэл илүү тодорхойгоор дурдвал—сүнслэг байдлын хэрэм бол бодол санаанд маань шатах сөрөг бодлууд болон үйлдлүүдийн нуувчаар бэхлэгдсэн хэв маяг мөн. Энэ нь Бурханы хүслийн эсрэг хэдий ч нөхцөл байдал маань өөрчлөгдөшгүй гэдэгт бид итгэн бас үүний дагуу хийж гүйцэтгэдэг. Үзэл бодлууд, шийдвэрүүд ба үйлдлүүдийг маань удирдах боолын эзэн нь гэм болон хувирдаг.



Донтолтыг эргүүлэх эхний алхам бол чөлөөлөгдөхийг хүсэх хүсэл аж. Эрүүл болохыг хүсэж байгаа эсэхийг нь Есүс хүмүүсээс асуудаг байсан (Иохан 5:6). Хэрэв хүн гацчихаад гацсан хэвээр байхыг хүсэх юм бол тэднийг зөв зүг рүү хөдөлгөхийн тулд өөр бусад хүмүүсийн хийж чадах зүйл гэж нэг ч байхгүй. Донтолтын зан араншингаас чөлөөлөгдөх нь тухайн хүнээс эхлэх ёстой. Хэрэв та донтолтоор хавхлагдсан мөн сөрөг бодол санааны хэв маягаар нөлөөлөгдсөн болохоо олж мэдэх юм бол бодол санааг тань могой ороосон мэт санагдах болно.



Эрх чөлөө рүү хөтлөх цоо шинэ зүг чигийг сонгох цаг ирээд байна. Одоогийн явж буй замаасаа гарч цоо шинэ замаар явахыг сонгохоос эрх чөлөө эхэлдэг.



Донтолтдоо та баяртай гэж хэлэн Есүст өөрийгөө чөлөөлөх боломжийг олгоход бэлэн байна уу?


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

A U-Turn From Addiction

Таны амьдрал Бурханы Үгтэй нийцэхгүй бол та зовлонт үр дагаврыг мэдрэх болно. Олон хүмүүс өвчинтэйгөө тэмцэж, ажлаасаа халагдаж, харилцаагаа тасалж, донтолт зэргээс болж Бурханаас холддог. Мансууруулах бодис, порнограф г...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Urban Alternative (Tony Evans)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна