Төлөвлөгөөний мэдээлэл

Дутагдаж буй амар тайванЗагвар

Missing Peace

7-с 1 дахь өдөр

Дутагдаж буй амар тайван



2020 он бидний амьдралын хамгийн хэцүү жилүүдийн нэг болж түүхэнд үлдэх байх. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас эхлээд арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах явдал ба шударга бус байдлын талаарх ойлголт улам бүр нэмэгдэж, улс төрийн хурцадмал байдал болон хуваагдал гэх мэтчилэн хүнд хэцүү цаг үеүдийг тууллаа. Бидний олонход амар тайван байдлаа алдсан мэт, эсвэл бүр хулгайлуулчихсан ч юм шиг санагдаж байгаа байх.



Гэхдээ нөхцөл байдал бидний амар тайвныг хулгайлдаггүй бол яах вэ, энэ нь амар тайван угаасаа л дутагдаж байсныг ил гаргадаг бол яах вэ?



Хүнд хэцүү үедээ бид өнгөрсөн үеэ дурсан дүгнэлт хийж, хэрэв бид илүү туршлагатай байсан бол арай дээр байж, бас амар тайвнаа алдахгүй байх байж дээ гэж боддог.



Гэсэн ч жил ирэх тусам бид амар тайван байдлыг хүсэн хүлээсээр л байх шиг. Тиймээс бид энэхүү цаг мөчид хэчнээн хэцүү байгааг хүлээн зөвшөөрөх ёстой ч тулгарч буй бэрхшээл болгондоо үүнийг буруутгаж болохгүй. Бид эмх замбараагүй байдлын үед ч Бурханы хийж буй зүйлсийг үгүйсгэж чадахгүй.



Тэгвэл амар тайван гэж ер нь юу юм бэ? Бид сэтгэл хоёрдож, санаа зовон, ирээдүйн талаар найдвар мөхөс байх үедээ үүнийг хэрхэн олох вэ?



Асуудал байсан ч гэсэн амар тайван байх боломжтой нь сайн мэдээ юм. Харин энэ нь Есүсийн оршихуйд л боломжтой.



Ефес 2:14 Есүс бидний амар тайвны төлөө ирсэн гэдгийг сануулдаг. Зөвхөн бидэнд амар тайвныг өгөхөөр биш харин Тэр Өөрөө бидний амар тайван байхын тулд юм. Үнэн хэрэгтээ, амар тайван гэсэн Грек үг eirene бөгөөд энэ нь мөн адил бүрэн бүтэн байдлыг илэрхийлдэг. Есүс бидэнд хааяа нэг сэтгэл өөдрөг сайхан мэдрэмж төрүүлэхээр ирээгүй. Тэр биднийг болон Бурхантай харилцах харилцааг маань бүрэн бүтэн болгохоор ирсэн.



Амар тайван байдал нь бидний хувиршгүй Бурханы оршихуйтай холбогдсон байдаг. Тэр өчигдөр, өнөөдөр, үүрд мөнхөд хэвээрээ. Тэр бол өөрчлөгддөггүй. Тэр бол сайн. Мөн Тэр бидний итгэл найдварыг авах зохистой нь юм.



Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр эсвэл бид өөрсдийнхөө арга замаар хайснаар амар тайвныг олохгүй. Есүс бол бидэнд дутагдаж буй амар тайван бөгөөд асуудлуудад анхаарлаа хандуулахаа больж, оронд нь Түүнд анхаарлаа хандуулах үед бид зүрх сэтгэлээ хамгаалж, бүх ойлголтоос хол давсан амар тайвныг мэдэрч эхлэх болно. Бичвэр дээрх энэ сануулгыг хараарай:



“Танд итгэдэг учраас бодол санаагаараа бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална. ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн Хад бий.” Исаиа 26:3-4 АБ2004

Төгс амар тайван гэдэг үнэхээр гайхалтай сонсогдож байгаа биз дээ? Гэхдээ энэ нь бид бодол санаагаа Есүс дээр төвлөрүүлж, Түүнд бүрэн итгэлээ өгөх үед ирдэг.



Магадгүй танд амар тайван үгүйлэгдэж эсвэл хол байгаа мэт санагдаж байж болох юм. Гэхдээ тэр амар тайван бол Хүү бөгөөд бид Түүнд итгэж, Түүний хэн болох талаар бодол санаагаа хадгалж чадвал бид үүнийг олох болно. Энэ нь бид үргэлж аз жаргалтай байх болно, эсвэл хэзээ ч сэтгэлийн түгшүүр, айдсыг мэдрэхгүй гэсэн үг биш. Энэ нь бид тэмцэлтэй үедээ ч амар тайвныг хэрхэн олохоо мэддэг гэсэн үг юм, учир нь амар тайван бол Бурханы оршихуйн үр дагавар билээ.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Missing Peace

Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелий...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна