Төлөвлөгөөний мэдээлэл

Ялагч Эхнэрүүд: Гэрлэлтдээ хэрхэн Бурханы арга замаар ялах вэЗагвар

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

5-с 1 дахь өдөр

Адил сэтгэх замаар гэрлэлтдээ ялалт байгуулах нь



"Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ." Филиппой 2:1-2 АБ2013



Гэрлэлтэд сатаны таныг ялахыг оролдох арга замуудын нэг бол бодол санаагаар болон зүрхээр тань дамжуулан таныг нураах байдаг. Ямар нэгэн зүйлийн талаар та хэрхэн бодох, мэдрэхийг тань тэр хянаж чадах юм бол таныг болоод таны эргэн тойронд буй харилцаануудыг тэр хянаж чаддаг.



Сатан таныг ханийн чинь болоод гэрлэлтийн чинь талаар худлуудад болон хагас үнэнүүдэд итгүүлэхийг хүсдэг. Жижигхэн санал зөрөлдөөн эсвэл маргаан байх үед танд буй айдаст тэр хувь нэмэр оруулж, бас хуурдаг нэгэн. Гэрлэсэн хүн болоод гэрлэлт чинь үнэхээр "тэнгэрулсад нийцүүлэгдсэн зүйл" байсан эсэхэд эргэлзэх эргэлзээ ба үл итгэлийн үрийг бодол санаа, зүрхэнд тань суулгахаар сатан тэдгээр боломжуудыг ашигладаг. Ов мэх, хууралтаар хань болоод гэрлэлтийн тань талаарх бурханлаг бус бодлуудаар бодол санааг тань, хорсол ба гомдлоор зүрхийг чинь дүүргэхийг тэр хүсдэг. Ихэнх хосуудтай нүүр тулах хүнд хэцүү ба онцгүй үеүдэд тэд учраа ололцохын оронд таныг гэрлэлтээ орхих болов уу гэсэн найдварын үүднээс тэр үүнийг хийдэг.



Сатан гэрлэлтийг үзэн яддаг бөгөөд үүнийг устгахын тулд өөрийнхөө хязгаарлагдмал хүч чадал доторх бүхнийг үйлдэх болно.



Адил сэтгэх нь итгэгчдийн хувьд ямар чухал зүйл болохыг Элч Паул мэдсэн байв. Филиппой 2:1-2-т тэр Филиппой хотын чуулганд хандан хэлж буй хэдий ч энэ бичээс бол гэрлэлтэд ч мөн хамааралтай аж. Адил сэтгэх гэж бүх зүйлийн талаар ижилхэн үзэл бодолтой, ижил санаатай эсвэл бүх зүйлийн талаар ижил хандлагатай байхыг хэлдэггүй. Энэ нь санал нийлэх эсвэл хамгийн чухал зүйл дээр нэг хүн мэт байх гэсэн үг.



Гэрлэлтийн талаар ижил сэтгэлгээтэй байх үед Сатаны тактикуудаар та тийм ч амархан ганхагдан бусниулагддаггүй. Адил сэтгэх үедээ гэрлэлтийн зорилго, төлөвлөгөөг та ухаарсан байдаг ба үл ойлголцол ба зөрчилдөөний үеийг та хоёрыг холдуулахын оронд улам илүү ойртуулахад ашигладаг. Гэрлэлтийн талаар адил сэтгэх үед, тодорхой бус байдалд ч хүртэл бие биеэ гэсэн адил хайр, халамжийг хуваалцахад төдий чинээ амархан болж ирдэг.



Тусгахуй: Гэрлэлтдээ адил сэтгэлгээг хэвшүүлэх нь бэрхшээл, зовлонг ялахад тань хэрхэн туслах боломжтой вэ?


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Wives Who Win: How to Win in Your Marriage God's Way

Бурханы бүтээсэн энэхүү харилцааны системийн учрыг өөрсдөө олохыг хичээхдээ ихэнх хүмүүс тэр ч бүү хэл христ итгэлтнүүд гэрлэлтийг өөрсдийнхөө хүчээр зохицуулахаар хичээдэг. Гэрлэлт хүнд хэцүү, өрөвдөлтэй эсвэл гунигтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ялагч Эхнэрүүд байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.wiveswhowin.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна