Төлөвлөгөөний мэдээлэл

Амийг өгүүлэх ньЗагвар

Speaking Life

6-с 4 дахь өдөр

Өөрөө өөртөйгөө ярих

Бидний хамгийн чангаар сонсдог дуу хоолой бол бидний өөрсдийн маань дуу хоолой байдаг. Бидний доторх дуу хоолой…өөрөө өөртөйгөө ярих аж. Намуухан хэдий ч маш хүчирхэг. Өөрөө өөртөйгөө ярих нь бодит зүйл мөн. Өөрөө өөртөйгөө ярих бол унтаагүй үедээ бидний төрөлхөөсөө хийдэг зүйл юм. Энэ бол мэдрэл-хэл шинжлэлийн программын нэг хэлбэр аж. Энэ нь давтагдах чанараасаа болоод ухамсрыг маань хэлбэржүүлэх чадамжтай.



Бидний дайсан бол устгагч нэгэн. Тэр бол хүүхэд байх үеэс минь худлуудыг авч ирэхдээ дуртай нэгэн бөгөөд улмаар эдгээр худал итгэл үнэмшлүүд бол үнэхээр үнэн гэдэгт биднийг итгүүлдэг. Эдгээр дуу хоолойнуудыг бид ялгах чадвартай юу? Нэг нь амийг авч ирдэг байхад нөгөө нь ихэнхдээ удаан зовлонтой үхлийг авч ирдэг. 



Бодол санаа маань үгс рүү минь оргилдог болох талаар бид өмнө нь ярилцсан. Тэгээд бид ""өөрсдийгөө"" ""өөрсдийнхөө"" талаар ярихыг сонсдог. Ярих зүйл маань ихэнхдээ бодит үнэн болж эхэлдэг. Хэрэв бид өөрсдийгөө эргүү, тэнэг эсвэл тарган гэж бодож/хэлэх юм бол яг л ярьдаг шигээ амьдралд бид аашилж аяглах нь гарцаагүй. Хэрэв бид Бүтээгчтэйгээ санал нийлэн өөрсдийгөө аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн гэж дуудвал яах вэ? Түүний бүтээл? Хааныг охин? Бид өөрөөр амьдрах боловуу? Бид өөрөөр бодож сэтгэх үедээ өөрөөр амьдардаг. Бодох арга замаа өөрчлөх нь алсын харааг тань өөрчилдөг ба энэ нь юу хэлэх болоод хэрхэн аашилж аяглахыг тань өөрчилдөг.



Өөрөө өөртөйгөө ярих эерэг яриа:  Өөртөө итгэх итгэлийг өсгөн, сөрөг сэтгэл хөдлөлийг хазаарлахад эерэгээр  өөрөө өөртөйгөө ярих нь хүчирхэг багаж хэрэгслэл болохыг хүмүүс улам илүү анзаарах болжээ. Энэ бол өөрчлөлтийн гайхамшигтай стратеги юм. Эдгээр нь өөртөө итгэх итгэлийг минь дэмжин, сэтгэл санааг маань сэргээн, стрессийг үгүй хийж, зүрхний эрүүл мэнд болоод эрүүл мэндийг минь өсгөдөг учраас эерэг үгс эрүүл мэндэд маань тустай. Эерэгээр өөрөө өөртөйгөө ярихад мэргэшсэн хүмүүс улам илүү өөртөө итгэлтэй, идэвхитэй, үр бүтээмжтэй байх талаар боддог хүмүүс байдаг. Бурхан бидэнд амийг, бялхсан амийг өгөхөөр биднийг бүтээсэн. Өөрөө өөртөйгөө ярих яриа чинь танд бэлтгэсэн Түүний төлөвлөгөө, Үгтэй нийцдэг үү?



Өөрөө өөртөйгөө ярих сөрөг яриа: Өөрсдийнхөө дотоод шүүмжлэгч болох өөрөө өөртөйгөө ярих сөрөг ярианы нөлөөллийг бид урьдаасаа ч илүүтэйгээр анзаарах болжээ. Өөрөө өөртөйгөө ярих сөрөг яриа нь өөртөө итгэх итгэл, амьдралыг үзэх үзэл, эрч хүчний хэмжээ, харилцаа тэр ч бүү хэл эрүүл мэндэд тань нөлөөлдөг. Өөрөө өөртөйгөө ярих сөрөг яриагаа тэмдэглэх замаар энэхүү сүйрүүлэхүйц зуршилд саад болох зайлшгүй процессийг эхлүүлэх болно. Толгойн дахь тэр сөрөг дуу хоолойг нам гүм болгон, амьдралдаа амийг бас үнэнийг өгүүлэх цаг ирээд байна.



Өөрөө өөртөйгөө ярих яриа маань чухал. Анхаарал хандуул. Ихэнхдээ бид үүнийг хийж байгаагаа ч мэдэлгүйгээр өөрийнхөө талаар болоод өөрөө өөртөө сөрөг яриаг ярих нь зуршил болсон байдаг. Дараагийн хорин дөрвөн цагийн туршид бодол санаандаа мөн өөрийнхөө талаар юу гэж ярьж байгаадаа анхаарал хандуулахад зориулан цаг гаргавал юу болох бол? Өөрөө өөртөйгөө ярих сөрөг ярианаасаа салах амлалтыг гарга. Тэгээд бодол санаа, үгсээ Түүний хүчээр дүүрэн үнэнтэй нийцүүл.



Эргэцүүлэхүй:

Бурхан таны талаар юу гэж хэлэхтэй өөрөө өөртөйгөө ярих яриагаа ямар арга замаар нийцүүлж болох вэ? Та өөрөө өөртөө энэрэнгүй байдаг уу? Христ дотор өөрийнхөө хэн болохыг та мэдэн, чангаар тунхаглан хэлдэг үү?



Залбирал:



Намайг Та хэн гэж хэлэх тэр хүн болохдоо итгэхэд Эзэн надад туслаач. Амьдралд минь Таны дуу хоолой хамгийн чанга нь байхад туслаач. Таны зүрхийг би өөрийнхөө зүрхэнд өгүүлнэм.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Speaking Life

Үг, үг, үг-хүчирхэг үгс! Босгон байгуулдаг эсвэл нураагч үгс. Амийг өгөгч үг эсвэл үхлийг авч ирэгч үгс. Сонголт нь биднийх. Үгэнд минь орших чухал хүч чадлыг тогтооцгооё.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Роксанн Паркст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://www.roxanneparks.com/home.html

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна