Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтийн Өмнөх СургалтЗагвар

The Pre-Marriage Course

5-с 1 дахь өдөр

Харилцаа


Сайн харилцаа нь эрүүл гэрлэлтийн амин чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Бид зөвхөн гэрлэх үедлээ л амьдралын талаарх өөрсдийн маань гүн ойлголт, таамаглалууд бүх хүмүүсийн хувьд нийтлэг зүйл биш болохыг ухаардаг.



Бусадтай харилцах байдлаараа бид бүгдээрээ өөр өөр байдаг ба үүнд дараах зүйлс нөлөөлдөг:




  • бидний зан чанар

  • бидний суурь хүмүүжил


1. Бидний зан чанар



Гадагшаа хүн

Бидний хэн нэг маань бодол санаагаа гадагшаа чиглэлтэй илэрхийлэх гээд байдаг байж болох юм. Өөрөөр хэлбэл, бид илүү дуу шуутай байх хандлагатай байдаг.



Дотогшоо хүн

Хос маань ярихаасаа өмнө эхлээд толгойдоо бодол санаагаа цэгцлэх хандлагатай байж магадгүй.



Шинжээч

Бидний нэг маань аливааг системтэй хийхийг эрмэлзэж шийдвэр гаргахдаа багагүй хугацааг зарцуулдаг байж болох.



Зөн совинтой

Хос маань магадгүй аливааг таамаглан хийж заримдаа яаран дүгнэлт гаргах гээд байдаг байж магадгүй.



Хэрвээ бид гэрлэлтээ хүчтэй байлгахыг хүсвэл шударгаар ярилцаж мөн эдгээр зан чанарын ялгаануудыг хүлээн зөвшөөрөх нь үнэхээр чухал юм.



2. Бидний гэр бүлийн суурь хүмүүжил



Зарим гэр бүлүүд дуу шуу, яриа багатай байхад зарим нь дуу чимээ ихтэй байдаг. Зарим нь илүү тогтворгүй байхад зарим нь илүү тайван байдаг. Зарим гэр бүл ээлжилж ярьдаг байхад зарим нь байнга бие биенийхээ яриаг тасалдаг байх жишээний.



Бид ялангуяа аль нэг маань санал зөрж буйгаа ил тод илэрхийлдэг гэр бүлээс гаралтай байхад нөгөө нь аажуу уужуу эсвэл санал зөрөлдөх зүйлийн талаар ярихаас тэр чигээрээ зайлсхийдэг гэр бүлээс гаралтай бол гэр бүлүүддээ байдаг нийтлэг харилцааны шинж байдлуудыг таниж анзаардаг байх хэрэгтэй.



Сайн харилцаанд саад болдог зүйлс


1. Цаг гаргахгүй байх



Утга учиртай харилцан ярилцах цагийг тогтмол гарга.




  • Энэ цагийг хуваарьдаа оруулан төлөвлө (энэ нь зүгээр л болчихдог зүйл биш)

  • Энэ цагаа анхаарал сарниулах, саад болох зүйлсээс хамгаалаарай, ялангуяа гар утас болон бусад дэлгэцүүдээс.


Хэзээ нь хийж байгаа бүх зүйлээ зогсоогоод хосоо сонсох хэрэгтэйг мэдэрдэг байх.



2. Өөрсдийн мэдрэмжүүдээ ярилцахгүй байх



Зарим хүмүүст өсч том болох үед нь энэ талбар дээр үлгэр жишээ үзүүлэх хүн байхгүй байсан бол мэдрэмжүүдийнхээ талаар хожим нь ярьж суралцах хэрэгтэй болдог




  • Хангалтгүй эсвэл эмзэг гэх мэт сэтгэгдэл төрүүлчихвий эсвэл хос маань ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэсэн айдсаас болоод мэдрэмжүүдээ ярих нь таны хувьд бэрх байдаг байж болох юм.

  • Хосдоо итгэх зүрх зориг гаргаж байх.

  • Юу мэдэрч байгаагаа хос чинь илэрхийлэхдээ хүндрэлтэй байдаг бол түүнийг шүүлгүй эсвэл шүүмжлэхгүй сонсохыг хичээдэг байгаарай.


Өөрсдийн хамгийн дотоод бодол санаа, мэдрэмжүүдээ хуваалцах нь хүчирхэг гэрлэлтийг барьж босгоход нэн чухал.



3. Бие биенийгээ сонсохгүй байх



Сонсох нь гэрлэлт дэх бие биенийгээ ойлгох, дотно байдлын суурийг барихад асар чухал.



Таны хос таныг сонсохгүй байх гэдэг бол харилцаанд асар том хор хохирлыг учруулах аюултай. Харин хэн нэгэн биднийг сонсох үед бид дараах зүйлсийг мэдэрдэг:




  • ойлгогдсон

  • үнэлэгдсэн

  • дэмжигдсэн

  • хайрлагдсан


Бидний ихэнхи маань бусдыг сонсдоггүй дараах муу зуршлуудаа ялан дийлэх хэрэгтэй:




  • Хос маань надтай ярьж байхад нь оюун санаагаараа холбогдохгүй байх

  • өөрийнхөө ярих гэсэн зүйлийг л ярихаар зүтгэх

  • хосынхоо бодол мэдрэмжийг ойлгохыг хичээхийн оронд тэр даруй зөвлөгөө өгөх гэж зүтгэх

  • зүгээрдээ гэж тогтмол тайвшруулах гэж оролдох замаар тэдний айдас эсвэл сөрөг мэдрэмжүүдийн илэрхийллийг нь тоож авч үзэхгүй байх

  • өөрийнхөө үзэл бодлоор хосынхоо яриаг таслах эсвэл өгүүлбэрийг нь тэдний өмнөөс гүйцээх


Хэрхэн сонсох вэ


Үр нөлөөтэй сонсож сурахад тэвчээр шаарддаг. Үр нөлөөтэй сонсох гэдэг нь:




  • хосдоо хэлэх гэсэн зүйлээ хэлж дуусах боломжийг өгөх

  • өөрийн үзэл бодлыг түр хойш нь тавьж, хосынхоо нүдээр ертөнцийг харахыг хичээх

  • Надаас өөрөөр тэр минь бодох, мэдрэх үед нь түүнийгээ ойлгохын тулд хүчин чармайлт гаргах

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Pre-Marriage Course

Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж б...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Альфад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://mongolia.alpha.org/the-marriage-courses/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна