Төлөвлөгөөний мэдээлэл

Эхний алхамууд таньЗагвар

Your First Steps

5-с 1 дахь өдөр

ШИНЭ



Дөрөвдүгээр ангид байхдаа би сургуулийн газар зүйн тэмцээний шигшигдэж үлдсэн хүүхдүүдийн нэг нь байлаа. Тиймээ, манай сургууль зөв бичгийн дүрмийн тэмцээн уралдаанаас хамаагүй бага сэтгэл татам зүйлтэй байв. Шилдэг гурвийн нэг нь би байсан. Тэгээд надад асуулт ирэв. Бүтэн өдөр надад ирсэн асуултуудаас хамгийн хүнд нь байлаа.



Би буруу хариулсан.



Үүнээс ч дор зүйл нь гэвэл, нэг, хоёрдугаар байранд хэн орохыг шийдвэрлэх дараагийн хоёр асуултын хариулыг нь би мэдэж байсан юм. Хэрэв асуултыг арай өөрөөр асуусан бол би ялах байсан.



Тэр өдөр шигээр би өмнө нь хэзээ ч хоёрдахь боломжийг ийм ихээр хүсэж байсангүй.



Есүсийг дагах сонголтыг хийснээр хоёрдахь боломжоос хамаагүй агуу зүйл болох цоо шинэ амьдралыг та олж авах болно.



Түүнийг дагах сонголтыг та хийх үед хуучин амьдрал тань уусан үгүй болж, цоо шинэ амьдрал эхэлдэг.



Зүгээр л хоёрдахь боломжоор зогсохгүй—цоо шинэ амь танд өгөгддөг.



Энэ нь та өмнөх шийдвэрүүдийнхээ үр дагаварыг хүртэхгүй гэсэн үг үү? Үгүй дээ, таны цоо шинэ хувилбар болох цоо шинэ хүн болсон танд одоо урагш алхах боломж олгогдсон гэсэн үг.



Есүсийг дагах эхний алхамыг хийх нь таныг цоо шинэ хүн болгодог. Шинэ хүн болсоноо хүлээн зөвшөөр, шинэ амиа баярлан тэмдэглэ мөн Есүс бол хоёрдахь боломжоос хамаагүй дээр гэдгийг дэлхийд харуулахад үүнийгээ ашигла.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Your First Steps

Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан SoCal Youth Ministries - AG -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://youth.socalnetwork.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна