Төлөвлөгөөний мэдээлэл

Хайрын 7н ХуульЗагвар

7 Laws Of Love

7-с 4 дахь өдөр

Хайр айдсыг ялдаг


Зоригтой байх нь айдасгүй байхыг хэлдэггүй; энэ нь айдастай үед хайр оршин байхыг хэлдэг. Магадгүй та амьдралдаа хүнд хэцүү зүйлийг яг одоо туулж байгаа байж болох юм. Магадгүй айдас бүхий л зүгээс гэтэн орж ирж ирж байгаа бөгөөд та өөрөөсөө дараах зүйлийг асууж байж болох юм, Хэрэв Бурхан хайраар дүүрэн бөгөөд хүч чадалтай Нэгэн юм бол би яагаад ийм их зовлон надад тохиолдож байгаа юм бэ?


Бурхан бол зүгээр л зугаагаа гаргах гэж хорхой шавьжыг тамлагч жоохон хүүхэд биш; Тэр бол хайрын бодит биелэл бөгөөл Тэрээр таны төсөөлснөөс ч хамаагүй илүүтэйгээр таныг харлагч Нэгэн юм. Хэрэв та яг одоо хүнд хэцзүү үед байгаа бол айдаст таныг эзэмдэх боломжийг бүү олго. Үүнийхээ оронд Тэнгэрлэг Эцгийнхээ хайр руу эргэ тэгээд тэндээс тайвшралыг олж ав. Энэхүү шаналалтай үед ч хүртэл Тэр таныг энэ бүхнээс авч гарах бөгөөд ямар нэгэн аргаар сайнаар энэхүү нөхцөл байдлыг чинь эргүүлэх болно. Үүнтэй итгэлээр нүүр тулах зүрх зоригийг танд өгөх арга замаар айдсыг тань ялан дийлэх хүч чадал хайранд оршдог.


Бидэнд айдаг ямар нэгэн зүйл байдаг нь гарцаагүй. Бурхан биднийг бүтээхдээ, бид хэрхэн айдастай тулалдах, айдас нь бидний амьдралд ямар том заналхийлэх болох боломжтой болохыг Тэрээр сайн мэдэж байсан гэж би боддог. Тийм учраас Тэрээр Библи дээр дахин дахин бидэнд хандан "Бүү ай" гэж хэлсэн байдаг.


Тэрээр бидэнд хандан зүгээр л битгий ай гэж хэлээгүй; Тэрээр нэг алхам илүү алхан бидэнд яагаад айх хэрэггүй болохыг хэлж өгсөн. Тэрээр бидэнтэй үргэлж хамт байх болно гэж амласан. Ямар гайхалтай амлалт вэ!


Амьдралаа хайр болон зүрх зоригоор дүүрэн зүрх сэтгэлтэй байгаагаар төсөөлөөд үз. Энэ нь таны амьдрал яг одоо ямар байгаагаас хэр зэрэг өөр харагдаж байна вэ? Хайраар удирдуулсан амьдралаар амьдрахыг та сонгох юм бол тэрхүү айдасгүй төсөөлөл нь бодитой болох боломжтой. Хайрын харгуйгаар явах шийдвэрийг гарга, айдсын хайргуй руу эргэн бүү хар. Гайхалтай өдрүүд хараахан ирээгүй байна. Бурхан амласан учраас үнэн гэдгийг нь та мэдэж байгаа.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

7 Laws Of Love

Хайрласан шиг хайрла, тэр цагт бүхий л харилцаандаа та эрүүл энх, эдгэрлийг авч ирэх болно. Бичээс дээрх "Хайрын 7 хуулиуд"-ыг Пастор Дэйв Виллис хуваалцаж байгаа бөгөөд хайрыг хэрхэн үйлдэл болгох амьдралд ойр зөвлөгөөг...

More

Пастор Дэйв Виллис, Томас Нелсон нарт энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгү мэдээллийг http://bit.ly/2jyBPHD -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна