Төлөвлөгөөний мэдээлэл

Зоригтой залбирлуудЗагвар

Bold Prayers

7-с 3 дахь өдөр

Би юунаас айж буйг харуулж өгөөч



Өчигдөр бид Бурханаас биднийг судлаач, амьдралд нуугдсан зүйлсийг ил гарган, тэдгээрээс салахад туслаач хэмээн гуйсан. Ихэвчлэн Бурхан гэм нүглийг илчилнэ гэхээр бид садар самуун, худал хуурмаг, хож жив гэх мэт зүйлсийн талаар боддог. Мэдээж Бурхан эдгээр гэм нүглүүд дээр гэрлээ тусгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч бидний дотор харанхуй байх нь элбэг бөгөөд нуугдахдаа маш сайн.



Танд зайлсхийдэг зүйлс бий юу? Тодорхой хариуцлага хүлээхээс, харилцаандаа ахиц гаргахаас эсвэл итгэлийн алхам хийхээс үргэлж зугтдаг уу? Танд магадгүй айдас байж болох юм. Бидний хамгийн их айдаг зүйл нь Бурханд хамгийн бага найддагийг илтгэж байдаг. Хань ижилтэйгээ зөрчилдөх нь таныг бухимдуулдаг уу? Та магадгүй гэрлэлтийн амьдралаараа дамжуулан Бурханд найдаж сурах хэрэгтэй байж болно. Та хүүхдүүд рүүгээ байнга үглэж яншдаг эцэг эхчүүдийн нэг үү? Та тэднийг алдаа хийх вий, гэр бүл нь салах вий, эсвэл мөнх бусыг үзүүлэх вий гэхээс айдаг байж болох юм. Бурхан хамгаалагч гэдэгт та бүрэн дүүрэн итгэдэг үү? Санхүүгийн эцэс төгсгөлгүй асуудлууд таны санааг зовж байна уу? Бурхан хангагч гэдэгт та үнэхээр итгэдэг үү? Бид бүгдэд далд айдас, итгэлийн асуудал байдаг.



Айдас нь Бурханд хүч байхгүй гэж хэлэхийг оролддог. Тэр “Чи Бурхантай байж болно, гэхдээ Тэр хангалтай биш. Чи үргэлж санаа зовох ёстой” гэж хэлдэг. Айдас нь Бурхантай дайсагнуулдаг гэдгийг та ойлгов уу? Сайн мэдээ гэвэл Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулдаг. Төгс хайр хэнд байдаг вэ? Бурханд байдаг. Тэр бидний сайн Хаан бөгөөд биднийг дайсандаа аюултай нэгэн болгон хэлбэржүүлдэг.



Та орд харшид амьдардаг гээд төсөөлөөд үздээ. Аль өрөөндөө орохоос та айдаг вэ? Хүүхдийн өрөө? Гал тогооны өрөө? Унтлагын өрөө? Зочны өрөө? Ажлын өрөө юу? Одоо, Бурхан төгс хайрыг эдгээр бүх өрөөнүүдээ урин оруулж байна гэж төсөөлье. Айдас болон бүх хогоо гаргаж хая. Одоо юу үлдсэн бэ? Ариун Сүнсээр өөрийнхөө доторх хэсэг бүрийг дүүргэн шинэчил... ингэсээр Түүний танд зориулсан шинэ амьдралын гайхалтай төлөвлөгөө нь таныг алмайруулах болно.



Залбирал:Ариун Сүнс минь, миний юунаас айж байгааг надад харуулж өгөөч. Агуу хүчит Бурханы хэмжээлшгүй хүчийг үнэгүйдүүлэхийг оролдож буй айдсыг надад илчлэн харуулж өгөөч. Аав аа, Би Таны төгс хайраар надад нүүрлэн буй айдсыг үгүй хийж байна. Миний амьдралд зориулсан Таны төлөвлөгөөний дагуу амьдрахыг би хүсч байна. Амен.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Bold Prayers

Бурхан үргэлж сайн, гэхдээ энэ нь Тэрээр үргэлж аюулгүй байна гэсэн үг биш юм. Life.Church-н энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр намайг судлаач, намайг илгээгээч, намайг чөлөөлөөч гэсэн гурван зоригтой залбирлын талаар ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна