Төлөвлөгөөний мэдээлэл

Амралтыг олох ньЗагвар

Finding Rest

5-с 3 дахь өдөр

Анхаарлаа төвлөрүүлэх газраа ол

Өөрчлөлт—гэж зан чанар, нөхцөл байдал эсвэл тогтоцдоо агуу өөрчлөлт хийх үйл явцыг хэлдэг.


Ром 12-р бүлэгт, оюун бодлыг маань шинэчлэх боломжийг Түүний Сүнсэнд олгон, Бурханд өөрсдийгөө өөрчлөх боломжийг олго гэж Паул биднээс хичээнгүйлэн гуйдаг. Энэ шинэчлэлт бол зогсолтгүй үргэлжлэх үйл явц бөгөөд яг л Есүс бидэнд үлгэрлэн харуулсанчлан—өдөр бүр биднийг хүрээлэн буй нөлөөлөл, сатаарлуудаас өөрсдийгөө салгах санаатай үйл ажиллагаа юм. 


Бурханы хийж буй зүйлтэй зүрх, оюун бодлоо дахин зэргэцүүлэхүйц чимээгүй газрыг олох нь үнэхээр чухал. Та хаана хамгийн ихээр анхаарал тань төвлөрсөн байдалтай байдаг вэ? Аяга кофетой гал тогооныхоо буланд суух байдаг уу? Гадаа гүйх байдаг уу, магтаалын дуу сонсох байдаг уу? Бурхантай ойр мэт мэдрэмжийг төрүүлэхүйц газрыг ол. Оюун бодлоо Түүн дээр эргүүлэн төвлөрүүлэх тэр л газарт өдөр бүр очдог зуршлыг хэвшүүл. 


Эргэцүүлэхүй: Өнөөдөр чимээгүй газартаа, танд тээртэй санагдах зүйлсийнхээ талаар бодоход зориулж 5-10 минутыг гарга. Нэг зүйлийн талаар санах бүртээ, залбирлаар түүнийгээ Есүст өргө. (Хэрэв энэ нь тустай бол цаасан дээр бич.) 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Rest

Амралт бол бие махбод, сэтгэл зүй болон сэтгэцийн эрүүл мэндэд маань асар чухал шаардлагатай зүйл болохыг асар олон судалгаанууд бидэнд хэлдэг. Бурханы хувьд амралт маш чухал байсан учраас Тэр үүнийг Өөрийнхөө тушаалууды...

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна