Төлөвлөгөөний мэдээлэл

Уучлах яагаад тийм хэцүү байдаг вэ?Загвар

Why Is It So Hard to Forgive?

5-с 3 дахь өдөр

Үл уучлагч зээлдэгч 



Библи дэх уучлалын талаарх хамгийн төгс жишээнүүдийн нэг бол өр зээлээ цэгцлэхийг хүссэн хааны талаарх Есүсийн ярьсан түүх юм. Нэг хүн хаанд маш их өртэй байсан бөгөөд өрөө төлж чадахгүй байв, тиймээс тэр газарт нүүрээрээ унан өршөөлийг гуйдаг. Хаан түүнийг өрөвдсөндөө өргүйд тооцжээ. 



Үүнийг уншсаныхаа дараа тэр уучлагдсан эр талархалаар дүүрсэн байх гэж бид таамагладаг тийм үү? Түүний өршөөгдсөн өр нь хэзээ ч төлж чадахааргүй өр байжээ. Түүгээр зогсолгүй гэр бүл нь эсэн мэнд үлдсэн. Гунигтай нь, дараагийн эшлэлд өөрийнх нь хаанд төлөх ёстой өрний өчүүхэн хувьтай тэнцэх өртэй хүнд энэ өршөөлийг тэр сунгаагүй болохыг нь бид хардаг. Өрөө төлж чадах хүртэл нь тэр хүнийг баривчлан, шоронд хорьсон.



Өөрийнх нь өрийг уучлаач хэмээн хаанаас өршөөлийг гуйн өвдөг сөгдөн байсан үеэс босоод өөрт нь багахан өртэй хүнийг харах хүртэл энэ эрийн зүрхэнд ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн. Юу байсан бэ?



Уучлалын агуу бүрэлдэхүүний хэг нэсэг бол бусдыг ойлгох чадварыг хэрэглэх юм. Бусдыг бид ойлгож буйгаа харуулах үед өөрсдийгөө тэдний оронд тавьж, хайр энэрэл, тэднийг ойлгож буйгаа харуулдаг. Хаанаар асар их өр нь уучлагдсан эр өөрт нь багахан өртэй хүнийг ойлгож байгаагаа харуулахыг сонгоогүй. 



Хэрэв бид бүгд шударгаар хариулах юм бол, бид магадгүй өөрсдийгөө энэ түүхэнд харж байгаа байх. Хэр олон удаа бидэнд санал болгох Бурханы уучлалыг өөртөө хүлээж авсан атлаа биднийг гомдоохуйц ямар нэгэн зүйл хийсэн хэн нэгнийг бид уучлахгүй байхыг сонгодог билээ? Бид бүгд гэмтэй. Асар их. Хамгийн сүүлд үйлдсэн гэм бүр маань Бурханы төгс хэмжүүрт хүрдэггүй. 



Ихэнхдээ, бид өөрсдийнхөө гэмийг арай өөрөөр хардаг. Бусдынхтай харьцуулахад бид өөрсдийнхөө гэмийг бага зүйл гэж үзэж болох хэдий ч бүх гэм Бурханы арга замтай харшилддаг. Цорын ганц ялгаа нь юу вэ? Зарим гэмийн шийтгэл нь агуу байхад—зарим шийтгэл нь бага байж болох ч, бусад шийтгэл амьдралыг өөрчлөхүйц ч байж болно. 



Хүний амьдралын бүрэн түүхийг эсвэл өссөн төрсөн орчныг нь бид хэзээ ч мэдэхгүй. Тэдний амьдралыг ямар үзэж туулсан зүйл нь хориг саад хийснийг бид үргэлж ойлгоод байдаггүй. Гэвч, зөвхөн өөрсдийнхөө бус харааг сонгох нь уучлалыг бусдад үзүүлэхийн маш чухал хэсэг юм. Бусдыг ойлгож байгаагаа харуулах нь миний зүгээс хийх ажлыг шаарддаг. Ихэнхдээ, бидэнд тэр бүр аяндаа ирчихдэг зүйл биш харин бусдад уучлалыг үзүүлэх замаар эрх чөлөөн дотор алхах цорын ганц түлхүүр байж болох юм.



Хэн нэгэнд сунгахгүй байгаа уучлал танд байна уу? Таны эсрэг үйлдсэн хэн нэгний гэм нь таны бодсон шиг тийм ч айхтар гэм байгаагүй байна тийм үү? Уучлал үзүүлэхээс татгалзаж байсан таны тэдэнд үзүүлэх шийтгэл нь "гэмт хэрэгт" үнэндээ тохироогүй байсан тийм үү? Уучлах хэрэгтэй хүнийг харуулахыг мөн тэр шаардлагатай уучлалыг тэдэнд санал болгохыг Бурханаас гуйн залбир.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Why Is It So Hard to Forgive?

Хүн бүрт уучлал хэрэгтэй байдаг. Гэвч бид энэ нь ихэнхдээ бодит байдал дээр итгэл доторх өсөлтөд маань зайлшгүй шаардлагатай зүйл атал уучлал бол сонголт мэтээр хандах гээд байх нь элбэг байдаг. Энэ 5-өдрийн төлөвлөгөөгө...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна