Төлөвлөгөөний мэдээлэл

Боб Гоффтой хамт Том мөрөөдЗагвар

Dream Big with Bob Goff

7-с 1 дахь өдөр

"Чи хаана байна вэ?" гэсэн асуулт бол Библи дэх Бурханы бидний адил хүмүүстэй хийсэн анхны харилцааны нэг юм. Хачирхалтай нь энэ зүйл болоход Адам, Ева хоёр хэн болохоо мартаж, нуугдав. Бурхан "Чи хаана байна?" Гэж асуухад Мэдээжийн байж болох хариултыг хайсангүй. Бид юу ч ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй үед ч гэсэн Бурхан бүгдийг мэддэг. Тэр уртраг ба өргөргийн талаар яриагүй; Тэр тэдний тархи болон зүрхэнд хандаж асуусан юм. Тэд хаана байснаа мэдэж байгаа эсэхийг нь Бурхан мэдэхийг хүссэн юм. Тэд бутанд нуугдчихсан байсан гэхдээ тэд үнэндээ тэр ичгүүр гэдэг газар зогсож байсан юм. Өнгөрсөн амьдралдаа бүү авт. Энэ нь таныг мэхэлж, таныг сарниулж, анхаарлыг чинь татахыг хичээгээд дараа нь таньруу хараад инээх болно. Ичгүүр нь ганцхан зорилготой, ганц зорилго нь ганцаараа: сайхан ирээдүйг танаас нуух зуураа харанхуйд өнгөрсөн хугацаанд чинь чамайг цементлэх явдал юм.



Бүх хүмүүс хаа нэг газар байдаг. Энэ нь ойлгомжтой зүйл мэт санагдаж байгааг бас ойлгож байна. Гэхдээ хэдэн хүн амьдралдаа яг хаана байгаагаа мэддэг вэ? Үүний учирыг олох нь бодит байдалд ойртуулна. Хачирхалтай нь бидний ихэнх нь гүн гүнзгий хариултыг аль хэдийн мэддэг байсан ч чангаар хэлэхээс айдаг. " Би донтолтсон. Миний гэрлэлт ангалын эрмэгт байна. Би өөрийгөө зарж, хялбар замаар явж байна. Намайг мэдчихвий гэхээс айж байна."



Тэгэхээр энэ бол таны хором. Та яг хаана байна вэ? Зоригтой бай. Учирыг нь олоод, өөрийн болгоод дараа нь бичээд эсвэл чангаар хэлээрэй. Хэн нэгэн найзаараа өөрийгөө Кофе шоп руу дагуулуулж очоод төлбөрийг нь хийлгээд гурван минут үнэнээ хэлэх цагийг хамтдаа гарга. Өөрийнхөө нөхцөл байдал яг хаана байгаа вэ гэдгээ хэн нэгэн итгэдэг цөөн хэдэн хүндээ хэл. Хэрэв та яаж хэлхээ ойлгохгүй байгаа бол бичсэн тэмдэглэлээ өг. Бид хүмүүст яг хаана байгаагаа хэлэх хэрэгтэй, ингэснээр тэд бидэнтэй тэнд уулзах болно. Бурханд бас бүрэн дүүрэн шударгаар хэлээрэй. Өөрийнхөө амьдралыг ногоон дэлгэцээр бүү хар, эсвэл нөхцөл байдлаа бодитоор болж байгаагаас өөрөөр харагдуулж болохгүй. Бурхан аль хэдийн мэдэж л байгаа — Тэр цэцэрлэгт хүлээж байсан бөгөөд өөртэйгөө болон түүнтэй зүгээр л ярихын тулд чамайг хангалттай шударга байхыг л хүсч байгаа. Түүнээс гадна, Тэр таны дуу хоолойг сонсох дуртай. Үүнийг ашиглаад Түүнд хэлээрэй. Бид хаана байгаагаа мэдмэгц Тэр тэндээс биднийг удирдаж чадна.



өдөр 1
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Dream Big with Bob Goff

Энэхүү төлөвлөгөө нь мөрөөдлөө оновчтой тодорхойлж сурахад тусална. Таныг хойш татаж буй саад бэрхшээлийг тодорхойлох. Зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөөний дагуу ажиллах чадваруудыг хөгжүүлэхэд туслах ...

More

Энэхүү төлөвлөгөөг бичсэн HarperCollins / Zondervan / Thomas Nelson нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://amzn.to/2UN6uWo хаягаас авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна