Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэсэн хосын сургалтЗагвар

The Marriage Course

7-с 4 дахь өдөр

Уучлах сэтгэлийн хүч


Бид бүгдээрээ л хань ижлээ гомдоох зүйл гаргадаг болохоор нэг нэгнээсээ уучлал гуйж, уучлах нь нэн чухал зүйл юм.



Гомдол шархаа шийдвэрлэхгүй байх нь бидний хоорондын итгэлцэл, нээлттэй байдлыг нурааж, дотно харилцааг эвддэг.



Гомдож шархлах үед гаргах хариу үйлдэл


Уур



Уур нь угтаа муу зүйл биш, Бурханаас өгөгдсөн зорилготой бөгөөд ямар нэг зүйл болохгүй байна, учрыг нь олох хэрэгтэй байна гэдгийг мэдүүлэх сэтгэл зүйн механизмын нэг хэсэг.



Сэтгэлдээ гомдол, уур бухимдлаа бугшуулж дараад явбал юу тохиолдох вэ?



Зан чанарт илрэх шинж тэмдэг




  • амарч чадахгүй байх

  • бэлгийн дур хүсэл буурах

  • түргэн ууртай / тэвчээргүй байх

  • мансууруулах бодис, архи, порнограф зэрэгт донтох

  • ажил төрөл / хүүхэд / шашны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрийгөө завгүй болгох зэрэг


Биед илрэх шинж тэмдэг




  • нойрны хямрал

  • хоолны дуршилд нөлөөлнө

  • өвчин тусах: ходоодны шарх, цусны даралт өндөрсөх, өвчин, өвдөлт мэдрэх


Сэтгэл санаанд илрэх шинж тэмдэг




  • эерэг сэтгэл хөдлөл мэдрэхгүй байх: дурлах, хайрлах, баярлах

  • өөрийгөө үнэлэх үнэлэмж муудах / сэтгэл гутралд орох

  • хүмүүстэй харилцахгүй байх

  • ямар нэг асуудалтай нүүр тулгарахаас айх


Гомдол шархаа эдгээх үйл явц


1. Гомдол шархныхаа талаар ярих



Өөрөө ханиа гомдоосон байна уу, ханьдаа гомдсон байна уу хамаагүй гомдол шархаа эдгээж илааршуулахын тулд тэр бүх зүйлээ дэлгэн ярих санаачлага гарга. Жижигхэн чулуу ч ус зайлуулах хоолойг бөглөж чаддаг шиг аар саар гомдол цугларсаар, шийдэхгүй яваад байвал бүр л томордог.



2. Уучлалт гуйх



Хариуцлага хүлээх – ханьдаа буруугаа чихэх хүсэл, шалтгаануудаас татгалзах



Шалтаг тоочих / ханиа буруутгах: ‘Би өчигдөр чамайг хүүхдүүдийн нүдэн
дээр шүүмжилсэн л дээ. Гэхдээ чи биднийг оройтуулаагүй байсан бол би тэгэхгүй л байх байсан.’



Албан ёсоор уучлалт гуйх: ‘Би өчигдөр хүүхдүүдийн нүдэн дээр чамайг шүүмжилж годмоосон. Би муухай зан гаргасан. Намайг уучлаарай.’



Эзэн Бурханы өмнө буруугаа улайж, Түүний уучлалыг хүлээж авах нь үйлдлийнхээ үр дагаврыг олж харахад бидэнд тусалдаг.



3. Уучлах



Уучлал бол гэр бүлийн харилцаанд эдгэрэл авч ирэх амин чухал бөгөөд хамгийн агуу хүчин зүйлсийн нэг билээ.



Уучлал бол юуны түрүүн, хамгийн чухал нь мэдрэмж биш, сонголт юм:




  • уучлах бүрд бид ямар нэг зүйлээр өртөг төлөөс төлдөг

  • энд ‘Уучилмаар мэдрэмж бидэнд төрж байна уу?’ биш, харин ‘Бид уучлах уу? Бид өөрийгөө өрөвдөх сэтгэлээ орхих / шударга шийтгэлийг оноох хүслээсээ татгалзах / бардам зангаа хойш тавих сонголт хийх үү?’
  • гэсэн асуулт тавигдана.

Уучлал ЭНЭ БИШ:




  • гомдож шархлаагүй мэт царайлж, үүнийг мартах гэж хичээх

  • гомдлоо үгүйсгэх (аяндаа алга болчихно гэж хүлээх)

  • ‘Бид бие биенээ яаж ч гомдоосон бай хайрын хүчээр бүгдийг нь илбийн юм шиг арччих юм чинь хамаагүй” гэж бодох


Уучлал ЭНЭ МӨН:




  • бидний эсрэг хийсэн буруу зүйлтэй нүүр тулах

  • дотроо мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө таних

  • ханиа үүгээр буруутгахаа болихоор шийдэх


Уучлал бол үйл явц – гомдсон нэг л зүйлээ олон удаа уучлаад л байх, заримдаа бүр өдөр болгон уучлах хэрэгтэй болдог.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Marriage Course

Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Aльфа-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://themarriagecourse.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна