Төлөвлөгөөний мэдээлэл

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх ньЗагвар

Believing God Is Good No Matter What

5-с 1 дахь өдөр

Бурханаас сайныг салгахын аргагүй.

Зарим хүмүүсийн хувьд Бурхан ихэвчлэн их ууртай байдаг ба Түүний ерөөл хэсэг зуурынх мэтээр таамаглаж байдаг ч, Библи бидэнд үүнийг эсрэг зүйлийг хэлдэг! Та өөрийгөө муудсан жимс мэт бодож байсан ч үргэлж л Түүний нүдний цөцгий нь байдаг юм.


Таны урьд хийсэн муу зүйл эсвэл хэлсэн муу бүхнийг тань Бурхан аль хэдийн мартсан. Тэрхэн үедээ Тэрээр уурлан, урам хугарсан байсан ч, Тэрээр мартсан байдаг. Харин та? Хийсэн алдаанаасаа болж ерөөлийг хүртэж чадахгүй гэж та санаа зовох хэрэггүй.


Бурханы сайн чанар нь тасралтгүй үргэлжилдэг бөгөөд хэзээ ч дуусдаггүй. Түүний ерөөл нь үргэлж бидний эргэн тойронд, бидний дээр, бас бидэнтэй хамт байдаг. Бурханы ерөөл бол үүрдийнх!


Үнэндээ, сайн чанар нь Бурханаас салангид оршдоггүй. Энэ нь өөрөө бий болоогүй. Түүнээс салангид эсвэл тусдаа ч бий болоогүй. Энэ нь тэр тусмаа хүнээс бий болдог зүйл биш (Та хүүхдүүдээ сайн байхаар сургадаг уу эсвэл муу байхаар сургадаг уу?).


Бурхан бол бүх сайн чанарууд болон сайн сайхан зүйлсийн эх сурвалж мөн. Зарим хүмүүс Бурханыг сайн чанараас салангид авч үзсээр байдаг нь хүн төрөлхтний Түүнд талархах, Түүнийг хүндлэх мөн магтах хэрэгцээг сулруулдаг юм.


Энэ судлал нь өдөр бүрийн амьдралдаа үл харагдагч Бурханы сайн чанар болон Түүний ерөөл гэж ямар зүйл байдгийг олж харах аянд нүдээ дасгах эхлэл болно. Дараагийн 5 хоногийн турш та амьдралаа Бурханы ерөөлийн галт шилээр харж эхлэх болно.


Бодож үзэх: Таны амьдралд анзаарагдамгүй тийм сайн зүйлс юу байна вэ?


ЗАЛБИР: Бурхан минь, миний амьдралд оршин байдагт тань талархъя. Та бол өдөр тутмын амьдралд минь ерөөлийг авчрагч, сайн сайхан бүхний эх сурвалж гэдгийг олж харах нүдийг минь нээж өгөөч. Есүсийн Нэрээр. Амен.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Believing God Is Good No Matter What

Өнөө үед Бурханы тааллын дагуух жинхэнэ үнэнийг алдагдуулсан зарим нэг номлолууд чуулганд ч, чуулганы гадна ч тэр, байдаг болжээ. Үнэндээ Бурхан бидэнд сайн сайхныг хийж өгөх албагүй ч, Тэрээр үүнийг хүсдэг учраас хийдэг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah Publishing Group-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.goodthingsbook.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна