Төлөвлөгөөний мэдээлэл

Христ бүгдийн төлөө ирсэнЗагвар

CHRIST CAME FOR ALL

4-с 4 дахь өдөр

Бид саяхан 10, 12 настай зээ дүү нартайгаа уулзсан. Бидний өглөө болгон хийдэг нэг зүйл нь Пастор Рикийн “Миний төлөөх Бурханы агуу төлөвлөгөө" чимээгүй цагийн богино түүхийг унших байв. 


Намайг үүнийг бичиж байх үед манай нийгэм КОВИД-19 тахлын дунд байна. Бидний ярьдаг бүх зүйл тахлыг дагасан айдас, сорилтуудын тухай байна. Тиймээс би — КОВИД-19 тахлын тухай ярихгүй тайван өглөөний цайгаа уухыг хүссэн юм. Бид тэр чимээгүй цагийн төлөвлөгөөг уншсанаар Есүсийн үхэл болон дахин амиллын тухай хамгийн сайн харилцан яриа өрнүүлсэн.


Би өөрийн итгэл үнэмшлийн суурь үнэнийг жижиг хэсэг болгон задалж ойлгон суух цаг тийм ч их гаргаад байдаггүй. Тиймээс залуу хүнд эдгээр зүйлийг тайлбарлаж, итгэлийн тухай өөрийн гэсэн ойлголттой болох нь миний хувьд итгэлийг бэхжүүлэх маш том дасгал байсан. Бид Есүсийн амьдралын төгсгөлд тохиолдсон үйл явдлуудын талаар ярилцаж байхдаа Христэд итгэгчдийн хувьд бидний баримталдаг эдгээр итгэл үнэмшил ямар агуу, ямар гайхамшигтай, ямар хүчтэй болохыг би санаж эхэлсэн. Энэ нь Есүст итгэгчдийн хувьд бидэнд байгаа баялаг юм! — үхлийг ялан дийлэх нь үүнд багтана! 


Энэ бүхний хамгийн үзэсгэлэнтэй зүйл бол Тэр зогсоогүй явдал. Тэр зөвхөн дагалдагч нар болон тэр үед амьд байсан хүмүүсийн төлөө хийгээгүй. Есүс үеэс үед ертөнц дээрх хүн бүрийн төлөө Дэлхий дээр ирээд, үхсэн, дахин амилсан. Эхлэлээс төгсгөл хүртэл Түүний зүрх сэтгэлд — бүх хүн төрөлхтөн үүрд мөнх байсан. Есүс дагалдагч нартаа амлаж байхдаа, гэр бүлийн гарал үүсэл, санхүүгийн байдал, нас үл хамааран Түүнд итгэгч хүн бүрийн төлөө эрх чөлөөг бидэнд өгөхийн тулд Өөрөө бидний гэм буруугийн төлөө зодуулж, шархдах болно гэж амласан.


Залуу ч бай, хөгшин ч бай 


Христ бүгдийн төлөө ирсэн


Баян ч бай, ядуу ч бай 


Христ бүгдийн төлөө ирсэн


Дэлхийн төгсгөл хүртэл


Бүхий л дэлхийн төлөө 


Христ бүгдийн төлөө ирсэн


Залбирал:


Баярлалаа Есүс, Та бол зам, үнэн, амь билээ. Би Танд бүх итгэлээ тавьж байна. Миний төлөө үхэн, дахин амилсан амлалтаа биелүүлсний төлөө талархъя. Та бол амьд Бурханы хүү, Есүс Христ гэдэгт би итгэж байна. Та дэлхий дээр сул дорой махан биеэр бууж ирэн миний гэм буруугийн төлөө зодуулж, шархдан, цовдлогдон нас барсан ч дахин амилсан Таныг өнөөдөр яг энд байгаа гэдэгт би итгэдэг! Надад олгогдсон миний гэр бүл, итгэл нь бүрэлдэж буй залуу хүмүүст миний зүрх сэтгэлд буй үнэн, үнэт баялгийг хэрхэн хуваалцаж болохыг надад харуулж өгөөч. Би Танд хайртай Есүс. Есүсийн нэрээр. Амен. 


Temree Abajian, Saddleback Worship



Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

CHRIST CAME FOR ALL

Христ хүн бүрийн төлөө, ялангуяа таны төлөө ирсэн гэдэгт итгэж таныг Бурхантай илүү ойртоход туслах зорилгоор бид энэхүү санг бүтээсэн!

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Saddleback Worship-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.saddlebackworship.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна