Төлөвлөгөөний мэдээлэл

Амьд найдвар: Амилсан баярыг хоног тоолон хүлээхүйЗагвар

Living Hope: A Countdown to Easter

3-с 2 дахь өдөр

"Зоригтой бай."



Есүсийн үхэл ба дахин амилалтын хоорондох цаг хугацааны талаар Библи тийм ч дэлгэрэнгүй хэлдэггүй. Харин, Дээгүүр Өнгөрөх баярын үеэр болсон гэдгийг бид мэднэ: Бурхан Израильчуудыг боолчлолоос чөлөөлснийг дурсан санаж долоо хоногийн турш тэмдэглэдэг баяр.



Энэ баярын үер, Иудейчүүд амралтын өдөрт бэлдэхээсээ өмнө сүмд нялх хургаар тахил өргөн хамтдаа хоолоо хувааж иддэг байв. Энэ нь амралтын өдрөөс нэг хоногийн өмнөх Есүсийн шарилыг булшин дотор битүүмжилсэн өдөр байв.



Ийм зүйл болж байхад Есүсийн шавь нь байсан гээд төсөөлөөд үз дээ. Таны хамгийн дотны найзуудын нэг нь зөвхөн буруутгагдан алагдаад зогсоогүй амралтын өдөр дуустал та Түүний шарилыг нь ч зохих ёсоор оршуулах эрхгүй байв.



Тэдний амсаж байсан шаналал нэлээн томоохон түүхийн хэсэг болно гэдгийг тухайн үедээ шавь нар нь мэдээ ч үгүй байв--бид бүгдийг золиж авах төлөвлөгөө байлаа. Шавь нар нь биш ч Бурхан дахин амилалт айсуйг харж байв.



Бурхан бүх нөхцөл байдалд Эзэн гэдгийг бидэнд Амралт сануулдаг. Биднийг хамгийн чухал зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд Амралт тусалдаг: Бидэнд хэрэгцээтэй бүх зүйлээр маань хангахаа амладаг Тэр Нэгэн. Бид зовлон бэрхшээлийн дунд амар тайван байхыг сонгох үед Бурханд мөргөх мөргөлийг сонгодог.



Тиймээс өнөөдөр таны эргэн тойронд юу болж байгаагаас үл хамааран, хүрээлэн буй орчин тань санаа зоволтыг сонгосон ч, та Бурхан доторх амралтыг сонгоорой. Боломжгүй зүйл гэж Түүнд байхгүй.



Залбиръя: Есүс ээ, Таны дотор хоргодоход минь надад туслаач дээ. Та миний асуудлуудаас ч илүү агуу билээ. Та миний аврал учраас би ганцхан Таньд л найдна. Хэдийгээр би гуйлтынхаа хариултыг хүлээсээр байгаа ч, аль хэдийн Та миний зүрх сэтгэлийн шаналалд хариулсан гэдэгт би итгэдэг. Тиймээс, өнөөдөр би Тан руу харцаа чиглүүлэхээр шийдлээ. Есүсийн Нэрээр, Амэн.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living Hope: A Countdown to Easter

Харанхуй таныг хүрээлэх үед та хэрхэн хариу үзүүлдэг вэ? Дараагийн 3 өдөрт Дахин амилсан баярын түүхэнд өөрийгөө шумбуул мөн орхигдсон, ганцаараа эсвэл үнэ цэнэгүй мэт өөрийгөө санах үедээ найдвараас хэрхэн зууран авах т...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна