Төлөвлөгөөний мэдээлэл

FCA Зоримог, Гайхалтай Библийн ЦагЗагвар

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

10-с 1 дахь өдөр

Бие галбир дүр төрх


Та талбай дээр хөл тавих үед багийн гишүүд болон өрсөлдөгчдийнхөө дунд хүчтэй юу гэдэгээ өөрөөр бяртай юу гэж мэдэрдэг. Таны тогтвортой хөл бас булчинлаг гар тань өнөөдөр таныг тэмцээнд оролцох үеэр танд үйлчлэх тул тамирчины биеийн галбир төрхөөрөө хийж чадах зүйлийнхээ төлөө та баяртай байх болно. 


Гэртээ хариад ТВ эсвэл олон нийтийн сүлжээг үзэхдээ туранхай жүжигчин эмэгтэйчүүд бас загвар өмсөгчдийн биеийн “төгс” галбирыг олж харах хүртлээ би ийм өндөр байгаагүй байсан ч болоосой. Надад жижиг размер таардаг байсан ч болоосой. Намайг хөөрхөн гэж хэн ч хэзээ ч бодохгүй ээ гэх мэт бодлууд өөрийн эрхгүй төрдөг.


Бид энэ мэтчилэн худлаа зүйлд итгэдэг. Би танаас нэг зүйлийг асууя! Холливүүд дахь гоо сайхны жишгийг хэн тогтоодог вэ? Бидний соёл нийгэмд хэн гоо үзэсгэлэнг тодорхойлдог вэ? Төгс биеийн галбирыг хэн шийддэг вэ?


Хариулт нь бол хэн ч биш. Нэг биеийн галбир нь нөгөөгөөсөө илүү дээр гэж хэлэх эрх мэдлийг хэнд ч өгөөгүй. Тэд өөрсдийн хүссэн саналаа хэлж болохоор барах уу, үргэлж л ийм байсаар байх болно. Зүгээр л хэн нэгний санал бодол хэн нэгний бодол санаанаас ялгаатай гэсэн үг.  


Бүсгүйчүүд минь ээ, Би таны ертөнцийг өөрчлөх үнэний талаар бага зэрэг хэлж өгмөөр байна. Та бол гоо үзэсгэлэнгийн тодорхойлолт. Яагаад ? Учир нь Үнэнийг Зохиогч Бурхан таныг бүтээсэн билээ!  Тэрээр цорын ганц үнэн, үгүйсгэхийн аргагүй, туйлын үнэн бөгөөд Тэрээр Өөрийн гараар таныг урлан бүтээсэн бөгөөд та бол Түүний гайхалтайгаар бүтээсэн бүтээл гэж танд хэлмээр байна. Гоо үзэсгэлэнтэй. Төгс төгөлдөр. Та Түүний дүр төрхөөр ба  Түүний зорилгын төлөө бүтээгдсэн юм. Үүнээс өөрөөр хэлж байгаа бүхэн бол зүгээр л худал зүйлд таныг ятгаж байгаа төдийхөн.  


Та хэзээ нэгэн цагт танд одоо байгаа тодорхой хэмжээний өндөр эсвэл хэлбэр галбир танд байхгүй байсан бол та юуг хийж чадахгүй байсан тухайгаа бодож үзсэн үү? Бурхан үргэлж тооцож үздэг. Ефес 2:10 –т хэлэхдээ өнө эртнээс танд зориулсан сайн зүйлсийг хийлгэхээр Бурхан таныг бүтээсэн ба та бол Түүний шилдэг бүтээл гэдгийг хэлсэн байдаг.


Энэ бүхэнд мэдээж спортын бүх төрөл багтана!


Үгүй, та гүйлтийн зам дээр гүйж буй охид шиг хэзээ ч харагддаггүй. Тэд бол та биш, бас тэдний зорилго таных биштэй адил, танд байгаа зорилго тэдэнд байхгүй. Бурхан таныг хэрхэн бас яагаад таныг бүтээснээ мэддэг бөгөөд сайн төлөвлөгөө зохиосон байдаг.   (Иеремиа 29:11). Түүнд найдаж, Түүний Үгийг унших үед Түүний хувьд та хэн бэ гэдэг тэрхүү Үнэнийг Тэр танд харуулж өгнө.


Асуулт:


1. Та бие галбирын гоо үзэсгэлэнг юу гэж тодорхойлдог вэ? Энэхүү тодорхойлолтыг та хэрхэн олж мэдсэн бэ?


2. Бурхан таныг үзэсгэлэнтэй гэж хэлсэнд нь итгэж байна уу?


3. Биеийн дүр төрхтэй холбоотой асуудал ба санаа зоволтоос үнэхээр ангид байж чадвал таны амьдрал ямархуу байж болохыг дүрсэлнэ үү .


4. Галат 5:1 ба Иохан 10:10 ишлэлүүдийг унш. Биеийн дүр төрхтэй холбоотой асуудалд хүлэгдсэн талаар эдгээр ишлэлүүдэд юу гэж хэлсэн байна вэ?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Зоримог, Гайхалтай  Библийн Цаг

FCA – тэй хамтрагч тамирчин эмэгтэйчүүдэд зориулж бичсэн 10-өдөр унших төлөвлөгөөнд нэгдээрэй. Энэ нь Бурхан хэрхэн хүчирхэг, Бурханлаг Христ итгэлт өрсөлдөгч эмэгтэйчүүд байхаар бүтээснийг нь тэдэнд ойлгоход нь тус...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна