Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийг дагах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?Загвар

What Does It Mean to Follow Jesus?

3-с 3 дахь өдөр

Тэр таныг хүсэж байна.



Есүсийн нигүүлсэлгүй: найдваргүй төгсгөл. Есүсийн нигүүлсэлтэй: төгсөшгүй найдвар. — Рик Уоррен



Хэрэв та энэхүү төлөвлөгөөний сүүлийн өдөр ирээд Есүсийг дагахад илүү их сүнслэг үйлдэл хийх хэрэгтэй гэж бодож байгаа бол үүнийг тань бид засахыг хүсэж байна. 



Бурхан биднээс юуг хамгийн ихээр хүсдэг вэ? Тэр биднээс шашны зан үйл шиг цуглаанд хамрагдаж, Библи судлахыг хүсдэг үү? Тэр биднээс муу зүйлс үзэж харж, хийхээс татгалз гэж хүсдэг үү? Есүсийг дагах зорилго бол хийдэг муу зүйлсээсээ татгалзаж, сайн үйл хийх тухай биш юм. Түүнийг хайрлах. Энэ л Түүний хамгийн ихээр хүсдэг зүйл. 



Тэр таныг хүсэж байна.



Бурхан бидний зүрх сэтгэл, хүндлэлийг хүсдэг. Ингэх үед юу болдог гээч? Бид Түүнийг илүү их мэдэхийн тулд чуулганд хамрагдаж, библи судалж эхэлдэг. Бид Түүнтэй улам адил болохын тулд үзэж харж байгаа зүйлс мөн хэлэх үгсээ анхаарч эхэлдэг. Бид эелдэг, өгөөмөр болдог учир нь Тэр биднийг үүнийг хийгээрэй гэж дууссан учраас тэр. Бид заавал сүнслэг байх гэж хичээх биш. Тэдгээр нь бидний зүрхнээс ундран гардаг.



Бид Есүсийг аврагчаа хэмээн хүлээн авсан тэр үед бид үхдэг. Гэхдээ бид өдөр бүр үхэх шаардлагатай. Бид хувиа хичээсэн хүсэл тэмүүлэлтэй тулалдах нь биднийг сэрэхээс эхлээд унтах хүртэл үргэлжилдэг. Орой бүр өөрийгөө үхүүл. Бид Христийг дагах тусам өдөр бүр өөрийгөө үхүүлэх хэрэгтэй болно. Яагаад? Учир нь бид Бурханыг эрэлхийлэхдээ үүнийг сурсан: Түүний эрхэм дээд нь бидний дундаж сул дорой, арга замуудыг илүү сайн болгодог.



Хэрэв бид холион бантанг нь хутгаж орхивол яах вэ? Тэр бидэнд уурлах уу? Бид шийтгэл хүлээх үү? Бид мөнхийн улсаас салгагдах уу? Биднийг дахин буцаан эхлүүлэх сүнслэг товчлуур гэж бий юу?



Бат итгэлтэйгээр. 



Бидний ойлгох ёстой нэг зүйл бол бид Есүст бүрэн бууж өгөн, Түүнд биднээр дамжуулан амьдрахыг зөвшөөрвөл Түүний нигүүлслийг бүрэн дүүрэн хүртэх болно. Бидний олон гэм нүглийг бүрэн хучсан Түүний нигүүлсэл дуусашгүй. Бидний нүглийн тоо “тоолж барамгүй болсон ч гэсэн бид хамгаалагдсан.



Энэ нь таны оюун санааг бага ч гэсэн чөлөөлнө гэж найдаж байна. Христийн дагалдагчдын хувьд бид Түүний үгээр илэрхийлэхийн аргагүй хүч, Түүний эцэс төгсгөлгүй хайр, мөн Түүний хязгааргүй нигүүлслийг хүртсэн. Түүний хүч, хайр, нигүүлслийн хүчнээс биднийг салгаж чадах нүгэл гэж үгүй бөгөөд Түүнээс юу ч биднийг холдуулж чадахгүй. Энэ бол Хэн нэгэнд бууж өгсөн хүний үнэ цэнтэй амьдрал юм.



Тэр Хэн нэгэн бол Есүс юм. 



Бодрол




  • Есүст бүрэн бууж өгсөн амьдрал гэхээр та юу мэдэрч байна вэ? Таныг ийм зүйл хийхэд юу саад болж байна вэ? Та Түүнд бүрэн амьдралаа зориулахад саад болж буй аливаа зүйлсийг илчлэхийг Бурханаас гуйхад цаг зарцуул. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

What Does It Mean to Follow Jesus?

Хэзээ нэгэн цагт та Есүсийг жинхэнэ утгаар нь дагана гэдэг нь юу гэсэн үг болох талаар эргэцүүлж байсан бол та ганцаараа биш. Бид үүнийг илүү хэцүү болгох хандлагатай байдаг. Энэхүү богино төлөвлөгөөгөөр дамжуулан Есүс д...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна