Төлөвлөгөөний мэдээлэл

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөөЗагвар

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

7-с 1 дахь өдөр

"Явцгаая!" Жимми Пэйж


“Мосе тэднийг Канаан нутгийн тандуулахаар илгээхдээ тэдэнд … ‘Тэр нутаг ямархуу болохыг, тэнд амьдарч буй ард олон нь хүчтэй юу, дорой юу, тэд цөөн үү эсвэл олон уу гэдгийг хараад ирэгтүн.’” -Тооллого 13:17–18


Гараандаа


Эсрэг багийнхаа сул талыг болон давуу талыг мэдэхийн тулд тэднийг судалж мэдэх нь дасгалжуулагч нарт байдаг нийтлэг зүйл. Өөрийн ард түмнээ Египетийн боолчлолоос чөлөөлснийхөө дараа Бурхан Мосед 12 хүнийг амласан нутаг болох Канаан руу явуулж мэдээ авчруулахыг сануулдаг. 40 өдрийн дараа туршуулууд мэдээ авчирдаг.  


Хэдийгээр тэрхүү нутаг элбэг дэлбэг сайхан газар боловч хотууд бэхлэлттэй бөгөөд аварга том эрчүүд аж төрдөг аж. Тэдний дайсан дийлэхийн аргагүй харагдав. Хэрвээ Израильчууд дийлвэл шагнал нь сайхан байхаас өөр аргагүй. Тандахаар явсан 10 эр “Ямар ч боломжгүй!” гэхэд зөвхөн 2 нь л “Явцгаая!” гэсэн байдаг. 


Калеб Иошуа хоёр Канаан руу орж чадна гэсэн өөдрөг үзэлтэй буцан ирж, Бурханы амласан газрыг авахад нь хэрэгтэй гэж бодсон бүх мэдээллээ цуглуулж ирсэн. Калеб Иошуа хоёрын итгэл нь айдсаас илүү хүчтэй байв. Бусад арав нь харин айдасдаа автаж, итгэлээ алджээ.  


Тэгвэл бидний хувьд яах вэ? Бэрхшээл тулгарах үед бид ухарч няцах уу эсвэл Бурханы оршихуйд найдаж, Түүний амлалтыг санаж, эрч хүчтэйгээр урагшаа давших уу? 


Урагшаа


Хэрвээ та Канаан руу явсан туршуулуудын нэг байсан бол “Явцгаая!” гэж хэлэх байсан уу? Хэрвээ тийм бол яагаад тийм гэж, үгүй гэсэн бол яагаад үгүй гэж?


Дасгал хийх 


Тооллого 13; 2 Хаад 6:8–17


Хувийн бэлтгэл 


Эзэн минь, Таны өгсөн даалгавар бүрийг эерэгээр харж, баяртайгаар биелүүлэхэд туслаач. Асуудлын оронд боломжуудыг харж “Явцгаая!” гэж хэлдэг байхад минь туслаарай. Амен. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Ялалт 365- Өрсөлдөгчдийн унших төлөвлөгөө

Ялалт 365 -нь өрсөлдөөн дунд болон дасгалжуулагч, тамирчидын амьдралд тохиолдож буй асуудлыг шийдвэрлэх арга замаа олох, итгэлийнхээ талаар дахин бодож, төвлөрөхөд цаг зав гаргахад нь тусалж урам зориг өгөх зорилготой.. ...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна