Төлөвлөгөөний мэдээлэл

Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь Загвар

A Woman Of Significance: Knowing Your Identity In God

5-с 1 дахь өдөр

Та өөрийгөө хэн гэж боддог вэ?


“Тэр [хүн] дотроо боддогтойгоо адил.”

—Сургаалт Үгс 23:7 (АБ 2004)

Өөрийгөө үнэлэх үнэлэмжид хоёр хор хөнөөл учирч болзошгүй: өөрийгөө мөн үнэлэх. Эдгээр үгс нь эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд дайн эхлэх хүртэл хамтдаа байхдаа ямар ч гэм зэмгүй, мөчирт холбогдсон жимс мэт.



Бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж өсөж төрсөн газар эсвэл бидний туулж буй нөхцөл байдлаас бий болдоггүй. Өөрийгөө үнэлэх суурь үндэс нь нялх балчир нас, хүүхэд нас, өсвөр насны төлөвшил зэрэг бидний өсөж буй он жилүүдээс улбаатай байдаг. Бид бусадтай өөрийгөө харьцуулах үед далд ухамсар маань биднийг бусдаас гадаад төрх болон чадвар, ухаанаар дутмаг гэж хүлээн авдаг.



Бид өөрийгөө үнэлэх талаар олон зүйлсийг ярина, үүний нэг амин чухал асуулт бол Та өөрийгөө хэн гэж боддог вэ? гэдэгт хариулах юм. 



Та мэдээж эрүүл саруул өөрийгөө харж байгаа. Та үнэ цэнтэй, чухал ач холбогдолтой, хувь тавилантай эмэгтэй гэдэгтээ итгэдэг бол амьдралдаа хэрхэн хандах бол. Та бусад хүмүүс тантай хэрхэн харьцсанаас үл хамааран тэдэнд үнэ цэн, ач холбогдол өгч, тэдэнтэй эелдэг хандах болно.



Харин эсрэгээрээ, Та өөрийгөө азгүй нэгэн, Бурханд мартагдсан гэж итгэх үед таны ур чадвар, харагдах байдал, оюун ухаан тань ялагдсан хүн шиг хариу үзүүлэх болно. Бусад хүмүүс таны давуу талыг ашиглахыг зөвшөөрснөөр та хувь тавилан, зорилго гэхээсээ илүүгээр сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл үзүүлэх болно.



Та хэзээ ч өөрийн бодсон шигээ амьдарч чадахгүй. Бурхан таныг хэн гэж хэлснийг олж мэдэхээс нааш та өөрийгөө хязгаарласан хүлээснээс чөлөөлөгдөж чадахгүй. Эмэгтэйчүүд бид хэн бэ, хэн болохоор бүтээгдсэн бэ гэдгээ таньж мэдэхийн тулд бүтээлийн эхэн рүүгээ буцах ёстой. Бид Бүтээгчийн зорилго, суут бүтээлийнхэн талаар нарийвчлан судлах хэрэгтэй. Бид бусдаас ирэх шударга бус хүлээлт, элэг хөшөөм үлгэр дуурайллын хариуцуулалд, сэтгэл өвтгөм үл хүлээн зөвшөөрөлд өртөөсөө өмнө эмэгтэй хүйсийн талаар Бурханы санаа бодлыг сонсох хэрэгтэй. Тэр анхны эмэгтэй хүнийг бүтээсэн тэрхүү сэтгэл хөдлөм түүхэн мөчид Түүний бидний талаарх үнэлэмж ямар байсныг олж мэдэх болно. Унш, найз минь, унш!


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

A Woman Of Significance: Knowing Your Identity In God

Бидний гадна төрх болон ур чадварууд нь бидний хэн болох мөн чанар биш бөгөөд энэ нь бидний амьдралд хэзээ ч тодорхой байр суурийг эзлэх ёсгүй. Бид өөрсдийн үнэ цэн болон жинхэнэ чадамжийг Бурханы үнэлэмжээр хэмжих ёстой...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/book-authors/carol-mcleod/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна