Төлөвлөгөөний мэдээлэл

Бүтэн Библийг 2 жилдЗагвар

Whole Bible in Under 2 Years

683-с 1 дахь өдөр

Библийг 2 жилийн дотор бүтэн унших Библи уншлагын төлөвлөгөөнд тавтай морилно уу! 98 долоо хоногийн турш амлалтаа сахина гэдэг амаргүй даваа. Гэхдээ эхэлснээ дуусгах нэг сайн арга бол нэг төлөвлөгөөг, нэг цагт хамт эхлүүлэх найзаа олох явдал юм. Та хэн нэгнийг аялалдаа урьсан уу? Та найзуудтайгаа YouVersion Библи Апп-ын төлөвлөгөөнүүдийг хамтдаа уншиж болно, эсвэл тус тусдаа уншаад долоо хоногт нэг удаа уулзаж уншсан зүйлсийнхээ талаар ярилцаж болно.



Өнөөдрийн уншлагад бэлдэж байхдаа ямар нэг зүйлийг илчилж өгөхийг Бурханаас гуйгаарай. Итгэх хэрэгтэй амлалт, дагах хэрэгтэй тушаал, хүлээн авах хэрэгтэй үнэн, болгоомжлох хэрэгтэй анхааруулга эсвэл тайвшрал өгөх ямар нэгэн урам зоригийг хүлээн авсан бол тэмдэглэл хийгээрэй. Та Библи Апп дээрээ тэмдэглэл хийх боломжтой, эсвэл өөрийн бодол сэтгэгдлээ тэмдэглэн үлдээж болно. Та өнөөдрийн Бичээсийг уншаад түр завсарлага авч, эргэцүүлэн бодох доорх хоёр асуултад хариулаарай:



Та Бурханы талаар, өөрийнхөө талаар эсвэл энэ дэлхийн талаар юу сурсан бэ?



Өнөөдөр таны сэтгэлд тодрон үлдсэн нэг эшлэл эсвэл бодол байна уу? Энэ талаараа Бурхантай ярилц.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Whole Bible in Under 2 Years

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөгөөр, та өдөр бүр Хуучин болон Шинэ Гэрээг уншин, хоёр жилийн дотор Библиэр бүхэлд нь аялах болно. Та Хуучин Гэрээг он цагийн дарааллынх нь дагуу, Дуулал ном болон эш үзүүлэгчдийн талаар т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна