Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхан руу буцах замаа олохЗагвар

Finding Your Way Back To God

5-с 4 дахь өдөр

"Бурхан намайг маш ихээр хайрласан хэвээр"



Эцэгтэй хамтдаа эхлүүлсэн шинэ амьдралын эргүүлэг доторх дараагийн сэрэлтийн алхам нь нэг алхам урагшилахын оронд нэг алхам хойшоо алхаж байгаа мэт санагдаж болох юм. Бурхан таны хүсч буй, хэрэгтэй нэгэн зүйлийн танд санал болгож байна— гэртээ тавтай морил гэсэн урилга. Гэвч дотроос чинь ямар нэгэн зүйл татгалзахад хүргэж болох юм. Ямар ч асуулт асуулгүйгээр—Тэнгэрлэг Эцгээрээ гэртээ уригдан, гэр бүлийн нэг гишүүн гэдгээр хүлээн зөвшөөрөгдөх нь—удаан хугацаагаар, хол гэгч тэнэж байгаад ирсэн нэгний хувьд үнэхээр үнэмшихэд хэцүү санагдаж магадгүй.



Аяны тань энэ үеийг бид хайрын сэргээлт гэж нэрлэдэг. Энэ үеийг, бид, "Би үүнийг хүртэх хувьгүй нэгэн" гэж хэлснээр эхлэдэг. Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх нь үнэхээр итгэхийн аргагүй. Гэвч Бурхан бидний өөрсдийгөө хүртэх зохистой гэж боддогоос огт эсрэгээр хэлж мөн үйлддэг нь биднийг хамгийн гайхалтай ухаарал болох: "Бурхан намайг маш ихээр хайрласан хэвээр" гэдэг ухааралд хүргэдэг.



Эндээс сүнсний олс таталт нь бидний гэртээ буцаж ирэхтэй хамт дагалддаг гэж яагаад бид хэлдэг болохыг та харах болно. Бид өөрсдийгөө нэг ялаар ялладаг бол Бурхан үүнээс хамаагүй өөр. Бид өнгөрснөө алдаа, ичгүүрээр дүүрсэн байдлаар хардаг бол, Тэрээр биднийг хайр ба нигүүлсэл дотор хэн бэ гэдгээр хардаг.



Ийм учраас энэ сэргээлт нь маш чухал. Бидний дотроос хэн маань ч хоёр дахь боломжийг хүртэх зохисгүй,бидний дотроос хэн маань ч уучилагдах зохисгүй,бас бидний хэн маань ч ялангуяа нөхцөл шаардалгүйгээр хайрлагдах зохисгүй гэдгийг магадгүй анх удаагаа бид ухаарч байж болох юм. Гэвч бид эдгээрийг бүгдийг нь хүртэх зохистой! Та ч мөн адил! Та хүртэх ёстой учраас биш, харин Бурхан таньд эдгээрийг хүртээхээр өгч байгаа учраас л юм.



Бидний ихэнхийн нэгэн адилаар, ичгүүр дууны мөр шиг хэрхэн давтагддаг болохыг та сайн мэднэ. Ичгүүр бидэнд, "Чи бол тийм чухал биш" мөн "Чи бол хайрлагдах зохисгүй нэгэн" хэмээн шивнэсээр байдаг. Ичгүүр бидэнд, "Чамд дахин боломж байхгүй!" хэмээн хашхичин байдаг. Ичгүүр биднийг өөрсдийгөө- яллахад хүргэдэг, бол анх удаа уучлалыг мэдрэхдээ бид, "Би үүнийг хүртэх зохисгүй нэгэн" хэмээн дахин давтан хэлсээр байдаг.



Өнгөрсөн алдаа дутагдлуудаараа өөрийгөө бүү үнэл. Тэр бол ичгүүрээс гарч буй дуу хоолой юм. Таны хэн бэ гэдэг нь таны хийсэн эсвэл хийгээгүй зүйлсээр тодорхойлогддоггүй. Таны эсрэг бусдын хийсэн зүйлс ч таныг тодорхойлдоггүй. Бурхан таныг хэн гэж хэлнэ тэр л таныг тодорхойлдог. Түүний хүүхэд.



Та өөрийнхөө дотор болж буй сүнсний олс таталтыг мэдэрч байна уу? Тийм бол, та үүнийгээ хэрхэн тайлбарламаар байна
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Way Back To God

Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л х...

More

Дэйв Фургасон, Жон Фургасон болон ВотерБрүүк Малтнома Хэвлэлийн Группт энэхүү төлөвлөгөөний төлөө талархсанаа илэрхийлмээр байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл,http://waterbrookmultnomah.com/catalog.php?work=235828-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна