Төлөвлөгөөний мэдээлэл

Хэрхэн Библийг уншиж эхлэх вэЗагвар

How to Start Reading the Bible

4-с 4 дахь өдөр

Бурханы Үгээр дамжуулан Түүнд итгэж сурах нь



Бүх зүйл тодорхой байхад Бурханд итгэх бол юу ч биш. Харин юу ч харагдахгүй үед Бурханд итгэх нь жинхэнэ итгэл юм. — Чарльз Спержон



Библи уншихыг өдөр бүрийнхээ зуршил болгож үнэнийг амьдралдаа хэрэгжүүлж сурах нь бидний Бурхантай харилцах харилцааг улам дотно болгодог. Гэхдээ заримдаа, магадгүй ихэнхдээ, Библи бидэнтэй ярихгүй байгаа мэт санагддаг. Бидний амьдралдаа жолоодож байгаа зүйлсээс хол хөндий санагдаж болох юм. Хэрвээ бид чин үнэнээр хэлэхэд, Тэр бидний асууж буй болон хүсэж буй зүйлсийг өгдөггүй учраас Бурхан сайн юм шиг санагддаггүй.



Бурханы Үг рүү улам их ойртвол, бид Түүний төлөвлөгөө бол сайн бөгөөд Тэр Өөрийн төгс санаа бодлынхоо тэргүүн эгнээнд бидний хамгийн сайн ашиг сонирхлыг багтаасан байдгийг олж харна. Гэхдээ, энэ нь Түүний хамгийн сайн нь ба биднийх биш юм. Тэр том зургийг хардаг ба бидэнд юу, хэзээ хэрэгтэй гэдгийг мэдэж байдаг. Бид Түүний зан чанарыг мэдэх үедээ Бурханд итгэж эхэлдэг. 



Бурханы Үгийг уншиж, амьдралдаа хэрэгжүүлснээр бид Түүний амлалтууд үнэн болохыг мэдэж, Түүнд өдрөөс өдөрт илүү их итгэж сурдаг. Тэрээр Библиэр дамжуулан бидний дотор найдвар төрүүлэх үй олон амлалт өгдөг, гэхдээ энд цөөхөн хэдийг нь авч үзье. Бурхан ингэж амласан…



...хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл, Тэрээр бидний нүглийг уучилж, биднийг цэвэрлэнэ. (1Иохан 1:9)

...хэрэв бид Түүнд бүхий л хүнд ачаагаа өгвөл, Тэр бидэнд амралтыг өгнө. (Матай 11:28-29)

...хэрэв бид Түүнийг дагавал, бид харанхуй дотор явахгүй. (Иохан 8:12)

...хэрэв бид Түүний дотор байвал, бид их жимс ургуулна. (Иохан 15:5)

...хэрэв бид мэргэн ухаанаар дутвал, Тэр өгөөмрөөр өгөх болно. (Иаков 1:5)

...хэрэв бид Есүс бол Эзэн хэмээн амаараа хүлээн зөвшөөрч, зүрхэндээ итгэвэл, бид аврагдах болно. (Ром 10:9)



Биднийг уншиж байх үед ойлгомжгүй, магадгүй биднийг цухалдуулах зүйлс гарч ирж болох юм. Гэхдээ Пастор Энди Стэнлигийн хэлснээр "Аливаа зүйлд итгэхийн тулд заавал бүгдийг нь ойлгосон байх шаардлагагүй". Бид Түүнийг хайх тусам, Түүний талаар илүү их мэдэж авдаг. Тэгээд бид Түүнийг мэдэх тусам, Түүнд итгэж эхэлдэг. Бид үүнийг өдөр тутмынхаа нэг хэсэг болгосноор бид Түүнийг бидний амьдралын удирдагч, мэргэн ухаан өгөгч, тайтгаруулагч, найдварыг өгөгч, амар тайвныг түгээгч гэдгээр нь мэддэг болно.



Эргэцүүлэхүй




  • Та Бурханд болон Түүний Үгэнд итгэж байна уу? Үүнийг хийхэд юу танд саад болж байна вэ? 

  • Бурханд өөрийн санаа зовж байгаа зүйлс болон айдсаа илэрхийлэхэд цаг гарга. Тэр аль хэдийн мэдэж байгаа учраас дараа гэж бүү хойшлуулаарай. Тэгээд таны санааг зовоож байгаа бүхий л зүйл дээр Түүнд итгэхэд туслахыг Түүнээс гуй. 

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How to Start Reading the Bible

Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлү...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна