Төлөвлөгөөний мэдээлэл

Хамтдаа байвал хамаагүй дээрЗагвар

Better Together

24-с 1 дахь өдөр

Амьдралын аянд бид бие биедээ хэрэгтэй!

Колоссай 2:6-7-д ингэж хэлжээ, "Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх." Библи дээр амьдралыг алхахтай зүйрлэсэн байдаг, учир нь амьдралд та зүгээр суугаад л байдаг юм биш. Бид амьдрал хэмээх аянд аялж буй юм! Шинэ гэрээнд дурдсанчлан бид мэргэн оюун ухаан, хайр, гэрэл, дуулгавартай байдал, Ариун Сүнс дотор алхах ёстой.

Эдгээрийн дотор алх хэмээн Бурханы бидэнд хэлдэг гол түлхүүр арга замуудын нэг нь: Амьдралын аянаар та ганцаараа алхахаар бүтээгдээгүй. Энэ нь гэрлэсэн эсвэл гэрлээгүй талаарх асуудал огт биш юм. Гэрлэлт асуудлыг шийдвэрлэчихдэггүй; нэгдмэл байдал л асуудлыг шийдвэрлэдэг. Улмаар сүнслэг гэр бүл — Христийн бие махбодио та олж ав.

"Гарцаараа алхах юу нь буруу гэж? Би ганцаараа л алхах дуртай. Үнэн хэрэгтээ, би ганцаараа алхахыг илүүд үздэг. Би ганцаараа алхвал хүссэн хурдаараа явах боломжтой. Би хэнийг ч хүлээх шаардлагагүй." хэмээн та нарын зарим нь хэлж болох юм.

Та магадгүй ганцаараа алхах дуртай байж болно, гэхдээ амьдралын аянаар алхахад танд хэн нэгэн зайлшгүй хэрэгтэй. Би танд гурван шалтгаан өгье.

1. Энэ нь хамаагүй аюулгүй.Шөнө харанхуй гудамжаар эсвэл хөдөө хээрийн алслагдмал замаар та ганцаараа алхаж байсан уу? Бага зэрэг айдас төрөм байдаг тийм үү. Амьдралын аянаар бусадтай хамт алхах нь хамаагүй аюулгүй байдаг.

2. Энэ нь дэмтэй. Эртний Замбийн зүйр үг байдаг: "Ганцаараа гүйхэд хурдан байдаг. Харин хамтдаа гүйх үед маш хол гүйдэг." Амьдрал бол 50 яардын цагаан шугаман зураас биш; амьдрал бол холын зайн гүйлт юм! Утга учиртай харилцаануудаар дамжуулан бусад хүмүүсийг амьдралдаа оролцуулах замаар л та гүйлтийг амжилттай бас эцэж цуцалтгүйгээр дуусгах боломжтой.

3. Энэ нь хамаагүй ухаалаг.Ганцаараа алхахаас бусадтай хамт алхах үед та улам илүүг сурдаг. Сургаалт үгс 28:26-д ингэж хэлжээ, "Мунхаг хүн болбоос зүрхэндээ итгэдэг." Өөрөөр хэлбэл, бодож сэтгэж байгаа нь ганцхан та л байх юм бол, тантай санал нийлэх хэн ч байхгүй бол та буруу зүг рүү явж байх боломжтой. Амьдралын аянаар та ганцаараа алхах үед, тантай хамт явах хэн ч байхгүй үед, "бид буруу замаар явж байдаг. Бид замаа өөрчлөн, зөв зүг чиг рүү явах ёстой." гэж хэлэх хүн байхгүй гэсэн үг.

Ефес 4:16-д ингэж хэлдэг, "Хэсэг нэгбүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог."

Бурханы бүтээсэн тэр хүн байхаар өсөхөд тань туслахын тулд амьдралдаа бусад хүмүүсийг оролцуул. Харилцаан дээр л амьдрал үндэслэдэг.

Пастор Рикийн өнөөдрийн аудио хичээлийг тоглуул >>

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Better Together

Бурханы таны байхаар бүтээсэн нэгэн байхад, энэ дэлхий дээрх зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч тусламжгүйгээр эдгээрийг хийх ямар ч арга зам байхгүй. Бид бие биедээ хэрэгтэй, бие биедээ Христийн бие дотор харьяалагддаг! ...

More

Энэ чимээгүй цагийг Рик Варрен © 2015 онд оруулав. Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашиглав. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.rickwarren.org-д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна