Төлөвлөгөөний мэдээлэл

Хамт олон: Амьдралыг хамтдаа олох ньЗагвар

Collective: Finding Life Together

7-с 4 дахь өдөр

Бусад хүмүүст би таалагддаг болов уу? Би өөрөө өөртөө таалагддаг уу?



Сошиал медиа нь харьцуулалтын соёлыг үүсгэх боломжтой. Энэ нь хэзээ ч амардаггүй дижитал онооны самбартай адилхан. Бидний зураг хэдэн лайк авсан байна вэ гэдгийг бусдынхтай жишиж, улмаар бид харьцуулалтын урхинд ордог. Найзуудынхаа хамт хөгжилдөж байхдаа авахуулсан зургийг олон нийтийн сүлжээнд байгааг бид хараад Намайг яагаад уриагүй юм бол? Би яагаад ганцаардмал мэдрэмжтэй байна вэ? гэсэн асуултуудыг бид өөрсдөөсөө асуудаг. 



Дараах зүйлийг бид ухаарах хэрэгтэй: Дижитал зүйлс нь ихэнхдээ бодит биш байх боломжтой.Хэн нэгний зурагтай бид өөрсдийнхөө бүхий л амьдралыг харьцуулдаг. Хөшигний цаана бид тэмцэлдэн байхад бусад хүн бүрийн амьдрал цэгцтэй сайхан байгаа мэт мэдрэмжийг шүүлтүүрээр шүүсэн мэдэгдэл бидэнд төрүүлдэг. Амьдрал нь цэгцтэй сайхан байгаа гэж бидний бодох тэр хүмүүс бодит байдал дээр бидний адил тэмцэлддэг байх боломжтой. Бид зүгээр л тэр талыг нь олж хардаггүй.



Ийм учраас бид харьцуулахаа, өрсөлдөхөө болих хэрэгтэй. Матай 9:36 дээр Есүс энэ тухай заасан. Есүс хүмүүсийг хараад, тэднийг гүнээ өрөвдөн байгаа тухай түүх гардаг.



Яг одоо шударгаар хариулцгаая. Та тэр хүмүүсийг хараад, өрөвдөлтийг мэдрэх үү эсвэл өрсөлдөөнийг мэдрэх үү?



Хэрэв бид өрсөлдөхөд анхаарах юм бол, өрөвдөх сэтгэлээ гээнэ. Мөн бид өрөвдөх сэтгэлгүй болбол, холбоо харилцаагаа үгүй хийнэ. 



Тэгэхээр энэхүү төгсөшгүй харьцуулалтын эргэлтийг зогсоон үүнийхээ оронд Христ дотор өөрсдийнхөө хэн болохоос зууран авцгаая. Энэ нь ямархуу байдалтай харагддаг вэ? 



Таны хэн болох чинь мэдрэмжүүдээс тань шалтгаалдаггүй харин Ариун сүнсний мэдрэмжээс шалтгаалдаг. Та Есүсийг дагах үед Түүнийг үхлээс амь оруулсан тэр л Сүнс таны дотор оршдог. Тэгэхээр та огт хангалтгүй мэт санагдах өдрүүддээ тэрхүү мэдрэмж өөрчлөгдөх болно гэдгийг сана, харин бидний Бурхан өчигдөр, өнөөдөр, маргааш ч хэвээрээ байх болно гэдгийг санаарай. Есүс бидний төлөө юу хийснээс болж, Бурхан гэмийг тань хардаггүй, Тэрээр Өөрийнхөө Хүүг таниас олж хардаг. 



Та бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн нэгэн. Та Ариун сүнсийг өөрийнхөө дотор агуулдаг. Хамгийн онцгүй эсвэл хамгийн сайхан өдрүүдэд чинь ч хүртэл Бурхан таныг хайрладаг бөгөөд таны төлөө байдаг, Тэрээр таныг л сонгосон. Үүнийг та мэдэрч чадахгүй байх үедээ ч хүртэл Бурханы үгийг уншаад үз. Бурхан таныг хэн гэж хэлж буйг өөртөө сануулахаар Бичээс дээр үндэслэсэн өдөр бүрийн баталгаажуулалтад цаг гарга. 



Та өөрийнхөө хэн болохыг мэдэх үедээ харьцуулахаа больж, хүн бүрийг онцгойгоор бүтээсэн Бурханы онцгой арга замуудыг тэмдэглэж эхэлдэг. 



Тунгаан бод: Та хэрхэн харьцуулахаа больж, амьдралдаа буй бусад хүмүүсийн төлөө талархаж эхлэх боломжтой вэ? Бурхан таныг хэн гэж хэлж буйд үнэхээр итгэж эхлэхийн тулд ямар алхамуудыг та хийх хэрэгтэй байна вэ? 



Залбир: Бурхан, Есүсийн төлөө Танд талархъя. Таны өршөөл, Таны хайрын төлөө Танд талархъя. Миний талаар Та юу гэж хэлж буйг үнэхээр мэдэж, тэдгээрт итгэж эхлэхэд надад туслаач. Бусадтай өөрийгөө харьцуулахаа больж, эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө талархаж эхлэхэд надад туслаач. Өөрийгөө болон, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах хайрыг надад өгөөч. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен. 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Collective: Finding Life Together

18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаара...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна