Төлөвлөгөөний мэдээлэл

Зорилго уруугаа алхан орЗагвар

Step into Purpose

5-с 2 дахь өдөр

Хүлээлтийн зорилго 



Бид хэт богино долгионы үед амьдарч байна. Болох ёстой зүйлс одоо болж байгаа юм. Бид хүлээж чаддаггүй, бөгөөд үр дүн нь тэр даруй гарах ёстой гэцгээдэг. Заримдаа бид өөрсдийн зорилгыг ингэж л харах гээд байдаг.



Бурхан биднийг ямар нэгэн зүйл хийлгэхээр дуудсан гэдэгт бид итгэж болох юм - олон мянган хүмүүсийг магтаалд удирдах, амжилттай бизнес эрхэлж 7 оронтой тоотой цалин авах, насан туршийн хайраа олж гэрлэх, дэлхий даяар аялан сайн мэдээг тараах гэх мэтчилэн бидний жагсаалт үргэлжилнэ... Эдгээр зүйлс биелэнэ гэдэгт итгэхэд буруу зүйл байхгүй л дээ. Гэхдээ л, бид тэр байр сууринд хүрэхийг хүлээхэд цаг хугацаа шаардагддаг!



Самуелаар Израилийн хаан болгохоор тослогдох үед Давид ойролцоогоор 15 настай байсан ч, 30 нас хүртлээ энэхүү байр сууринд хүрээгүй юм (2 Самуел 5:4)! Тэдгээр хүлээлтийн жилүүдэд, Бурхан Давидыг хаан болгохоор бэлтгэж байсан юм. Давид цөлийн үедээ амьдралынхаа чухал үнэт хичээлүүдийг сурсан бөгөөд түүний найдаж болох цорын ганц зүйл нь Бурхан байсан. 



Дуулал номыг судалснаар Давидын туулсан уй гашуу, түүний урсгасан нулимс зэргийг харж болох ч мөн Бурханы итгэмжит байдлын талаар тэрээр хэрхэн суралцсан, Түүний агуу хайрын тухай болон Давид хэрхэн хүч чадлаа Түүний дотор олж, мөн түүний хувьд Бурхан бол хоргодох газар нь байсан талаар олж мэддэг. Дуулал 25-ыг уншина уу. Эдгээр цаг үеийг туулуулснаар, Давидыг Израилийн хаан болгохоор Бурханы тосолсон агуу, бурханлаг хүн болгон хувиргасан явдал юм. 



Давид шиг хүлээлтийн цаг үед байна гэдэг тийм ч амар зүйл биш л дээ, гэвч энэ нь Бурханы бидэнд зориулсан бүх зүйлийг хүлээн авахад бэлтгэдэг цаг үе юм! Түүний чамд зориулан бэлдсэн тэр агуу зүйлс рүү алхан ороход Бурхан тантай хамт байгаа гэдэгт итгэлтэй байж болно. 






Бичсэн: Иошуа Сижл


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Step into Purpose

Миний зорилго юу бол? Миний амьдралын утга учир юунд оршиж байгаа бол? Надад зориулсан Бурханы төлөвлөгөө юу бол? Эдгээр асуултуудын ихэнхийг бид амьдралынхаа аль нэг хэсэгт асуудаг. Таныг зорилгодоо хүрэхэд тань дэм бол...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан C3 Church Sydney Pty Ltd-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.c3college.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна