Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханы Шинэчлэлтийг Мэдрэх ньЗагвар

Experiencing God's Renewal

5-с 4 дахь өдөр

1 Коринт 6:19-20 нь дотоод сэтгэлээ шинэчлэхээс гадна гадаад байдлаа шинэчлэхийн чухлыг бидэнд сануулдаг. Энэ тухай хэсэг бодоод үзээрэй. Бид нарын бие бол Ариун Сүнсний сүм бөгөөд тийм сүм шиг байх нь чухал. Та сүмийн байшингаа нурсан эсвэл сүйрсэн мэт харагдуулмаар байна уу? Мэдээж үгүй! Таны сүмд засвар хэрэгтэй бол та сүмээ сэргээн засаж улмаар сүм тань Христийн хайрыг эргэн тойрондоо гэрэлтүүлсэн цамхаг болон сүндэрлэх болно. Бид үүнтэй адилаар бие махбодио тогтмол шинэчилж, улмаар энэ нь Бурханы бидний амьдрал дахь зорилгыг хэрэгжүүлэх боломжыг бидэнд олгохгүй гэж үү? Ямар арга замаар та бие махбодио шинэчлэх хэрэгтэй байна вэ? Шинэчлэлт хүн болгонд яг адилхан замаар ирдэггүй. Заримын маань хувьд дасгал хийхээ ихэсгэх юмуу эсвэл зөв хооллох хэрэгтэй болно. Магадгүй бие махбодын хувьд эдгэрэх хэрэгцээ заримд маань бий. Зарим хүмүүсийн хувьд, өмнө нь байсан бэлгийн харилцааны гэмээс чинь шинэчлэх боломжыг Бурханд олгох байх магадлалтай. Бие махбодын яг аль хэсэгтээ шинэчлэлт хэрэгтэй байгааг олж тогтоон улмаар Бурханд эдгэрлийг таны амьдралд авч ирэх боломжыг өг.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Experiencing God's Renewal

Христын дотор шинэ бүтээл байх гэдэг нь Түүгээр дамжуулан үргэлж шинэчлэгдэж байхыг хэлдэг. Бурхан бидний зүрх сэтгэл, бодол санаа ба бие махбодыг шинэчилдэг. Тэрээр бидний зорилгыг хүртэл шинэчилдэг. Энэхүү 5-өдрийн ун...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна