Төлөвлөгөөний мэдээлэл

Гэмшлийн үйлсЗагвар

Acts of Repentance

5-с 5 дахь өдөр

Бурхан Өөрийн цорын ганц Хүүгээ ертөнц рүү илгээсэн зорилго нь: бидэнд шинэ амийг өгөхийн тулд юм. Лук 5:27-32 дээр Есүс Өөрийн дуудлагыг дараах байдлаар тайлбарласан: "Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн." Гэмшил болон Түүний уучлалаар дамжуулан шинэ амийг та бидэн шиг хүмүүст өгөхийн тулд Христ ирсэн. Бид гэмшин, Түүнээс уучлалт гуйх үед бидний амьдрал мөнхөд өөрчлөгдөх болно. Христийн зорилго ч бас биднийх юм. Бид зөвт хүмүүст биш, харин төөрсөн, уучлал хэрэгтэй хүмүүст үйлчлэхээр дуудагдсан. Хэрвээ та зүрх сэтгэлээсээ гэмшин, Бурхан гэмийг тань уучилсан бол, та нүгэлт хүмүүст ярих түүхтэй болжээ. Таны амьдрал дахь өөрчлөлт хэн нэгэнд өөрчлөлт болох боломжтой. Бурханы уучлалыг хүлээн авах, гэмших шаардлагатай хэн нэгнийг та мэдэх үү? Бурханы уучлалын талаарх таны түүх хэн нэгнийг гэмшилд хүргэхэд хэрхэн туслах бол?

Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Acts of Repentance

Гэмшил бол бид Христийг Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдэхийн тулд хийдэг чухал үйлдлүүдийн маань нэг билээ. Гэмшил бол бидний үйлдэл бөгөөд уучлал бол бидний төлөөх Бурханы төгс хайраас гарч буй хариу үйлдэл юм. Та энэхү...

More

We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна