Төлөвлөгөөний мэдээлэл

Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

7-с 6 дахь өдөр

ЕСҮСИЙН СҮҮЛЧИЙН ТУШААЛЫГ ӨӨРИЙНХӨӨ ХАМГИЙН НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ БОЛГО


Тиймээс, явж бүх үндэстнийг дагалдагч болгож, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ.Миний чамд тушаасан бүхнийг сахихыг тэдэнд заагтун. Би үеийн эцэс хүртэл чамтай үргэлж хамт байхыг санаарай. -Матай 28:19-20



Бурхан “Яв, дагалдагч болгогтун” гэж бидэнд зарилагдсан учраас эдгээр эшлэлүүдийг ихэвчлэн Агуу Захирамж гэж нэрлэдэг. Эдгээр нь Есүс тэнгэр өөд одохоосоо өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үгс байсан гэж Матай тэмдэглэн үлдээсэн байдаг.



Хэн нэгний хэлсэн сүүлчийн үгс үргэлж чухал байдаггүй гэж үү? Хэн нэгэн сүүлчийн гэрээслэлээ бичихээр болвол тэрээр эцсийн заавар, дурсамжаа бичихгүй гэж үү. Тэдгээр үгсийг нь бид хэзээ ч мартахгүй байх биш үү?



 Ээж миний 50 насны төрсөн өдрөөр өөд болсон. Ник маш олон найзынхаа хамт надад зориулж гайхамшигтай үдэшлэг зохиох гэж байсан учир би гэртээ харих замдаа явж байлаа. Ах Эндрю маань над руу олон удаа залгасан байсныг би мэдсэн. Тэгээд тэрээр "Ээж байхгүй болчихлоо" гэсэн энгийн мессеж явуулсан байлаа. Миний бас нэгэн ах Жорж тэр өдрийн өглөө нь ээжийг надтай нүүр нүүрээ хараад утсаар ярихад нь тусалсанд нь хэчнээн их баярлаж байснаа би одоо ч мартдаггүй. Би ээждээ үдэшлэг дууссаны дараа залгаж хэр байсан, бүхий л хөгжилтэй зүйлсийнхээ талаар бүрэн тайлагнана гэж хэлсэн байсан. Ээжийнхээ царай, эелдэг инээмсэглэлийг нь харж, надад "Би чамд хайртай" гэж хэлсэн сүүлчийн үгсийг нь сонссон тэрхүү сүүлчийн дурсамжаа би үргэлж нандигнах болно.



Би түүний сүүлчийн үгсийг яаж нандигнахгүй байх билээ дээ?



Хэн нэгэн танд сүүлчийн үгсээ хэлж байсан уу? Хэрэв эдгээр сүүлчийн үг нь заавар, зөвлөмж байсан бол та яах байсан бэ? Хэрэв эдгээр үгэнд "Ахыгаа асарч байгаарай" эсвэл "Ээжийгээ миний өмнөөс харж хандаарай" гэх мэт гуйлт орсон бол яах вэ? Энэхүү хүсэлт нь таны амьдралын эрхэм зорилго, үүрэг болж хувирахгүй гэж үү? Энэ хүсэлт таны хамгийн чухал зүйл болохгүй гэж үү?



 Бид Есүсийн сүүлчийн үгс буюу түүний сүүлчийн тушаалыг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгох цаг болсон биш үү? 



Бурханыг энэрэл, нигүүлсэл, хүч чадал, оршихуй, үнэн, хайраа мэдүүлээч хэмээн бид амьдралаа Түүнд өргөх юм бол юу болохыг төсөөлөөд үз дээ? Бид хаана ч явсан, хэнтэй ч харилцаж байгаа бай “Бурхан минь, би бүрэн боломжтой. Намайг ашиглан энэ цаг, энэ харилцаагаар дамжуулан бусдыг өөртөө татаач" гэж залбирч болно. Энэ залбиралд тань Бурхан хариулна гэж та бодож байна уу? Тэр тэгнэ гэдэгт би итгэлтэй байна. 



Өөрийгөө энэ дэлхийд таниулахын тулд Бурхан таныг, намайг сонгосон. Ямар ч "Б" төлөвлөгөө байхгүй. Бид бол Бурханы "А" төлөвлөгөө. Түүний сүүлчийн тушаалыг хамгийн чухал зүйлээ болгоцгооё.



ЗАЛБИРАЛ


Бурхан минь ээ, би өнөөдөр хаана ч байх бай бүрэн бэлэн байх болно. Бусдыг Өөртөө татахын тулд миний харилцаа, учрал бүрийг, мөн намайг ашиглаарай. Би явж, дагалдагч бэлтгэхэд хэзээд бэлэн байх болно. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.



Кристин Кэйний бичсэн20/20: Харсан.Сонгогдсон.Илгээгдсэн-с авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.christinecaine.com/2020study

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна