Төлөвлөгөөний мэдээлэл

СексЗагвар

Sex

7-с 7 дахь өдөр

Сайхан сексгүй гайхалтай гэрлэлт гэж байх боломжтой юу?



Сайхан сексгүй гайхалтай гэрлэлт гэж байх боломжтой юу? Бид ийм асуудалд шийдэл хайна гэж огтхон ч бодож байгаагүй юм. Эхнэр бид хоёр залуудаа гэрлэсэн бөгөөд сексийн амьдрал маань амархан тэгээд бас хөгжилтэй зүйл байх юм гэж бодож байлаа. Бид бэлгийн амьдрал гэр бүлийн асуудалгүй журамтай сайхан айлын сайн хүүхдүүд байсан.



Жилийн дотор л эхнэр маань жирэмсэлсэн. Хавьтах үед хутга дүрэх мэт өвдөлтийг тэр маань мэдэрч эхэлсэн. Үүнийг жирэмслэлтийн хүндрэл байх гэж бид таамаглалаа. Гэвч төрсний дараа ч хүртэл энэ өвдөлт нь үргэлжилсээр байв.



Өвдөлт дөрвөн жил үргэлжилсэн. Өвдөлт арилсан хэдий ч тэр минь сэтгэлийн шархтай хэвээр үлдсэн. Миний ямар ч мэдрэмжгүйгээр нэрлэх "жинхэнэ секс"-ийг хааяахан бид хийх хэдий ч ямар ч сэтгэлийн ханамжгүй байдаг байлаа. Тэр минь өвдөлт эргэн ирэх боловуу гэж маш их айж байсан нь ойлгомжтой. Сэтгэл санааны хувьд бид хэдэн мянган бээрийн зайтай байгаа мэт санагдаж байлаа.



Сексээс илүү эхнэрээ хайрлахыг суралцах үед харилцаа маань эдгэрч эхэлсэн. Есүсийн адилаар бид бие биеэ хайрлах үед гэрлэлт маань бат бөх болж ирсэн.



Бат бөх гэр бүлтэй байх хэдэн зөвлөгөө гэвэл:



1. Харилцаагаа нээлттэй хэвээр байлга.. Хүсэл болон айдсаа биеэ барин ичиж зовохгүйгээр хуваалцахуйц мэдрэмж хосуудад хоюуланд нь байх ёстой. Эхнэр юмуу нөхрөө анхааралтай сонс, тэгээд ханийхаа хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавь. Хэрэв та хоёр хоюулаа үүнийг хийж чадах юм бол хүлээн зөвшөөрөхүйц буулт хийх нь боломжтой зүйл юм.



2. Бүү бууж өг. Хүсэн хүлээж байсан зүйл чинь бүтээгүй нь гэр бүлээ орхих шалтгаан биш. "Сайн сайхан эсвэл хамгийн дорой байх үед ч, өвчтэй эсвэл эрүүл байх үед ч хүртэл" гэсэн үгсийг хуримын амлалт маань агуулдаг. Энэ амлалт нь өнөөдрийг ч хүртэл үүнийг анх хэлсэн өдрийн адил хүчин төгөлдөр байгаа.



3. Хашааны цаадхыг бүү хар. Сексийн амьдрал ямар ч найдваргүй мэт санагдаж эхлэх нь гэрлэлтээс гадуурх сэтгэл ханамжийг хүсэмжлэх сорилттой тулгарах үүдэл болдог. Хэрэв та садар самуунд орооцолдсон бол даруй тусламж эрж хай. Мөн түүнчлэн, энэ асуудлаа эсрэг хүйсний хүнтэй бүү хуваалц. Өөрийг тань өрөвдөж ойлгох хүнийг та олж болох хэдий ч энэхүү харилцаа нь гэрлэлтийг тань нураах аюултай.



4. Туслалцаа ав.. Эхнэр нөхрийнхөө хувьд хамтдаа тулгарч буй бэрхшээлтэй асуудлаа та хоёрт тусалж чадах хэн нэгэнтэй хуваалцах нь үнэхээр чухал. Бид хоёрын хувьд бид энэ талаараа хүнд ярихаас зовсон учраас удаан хугацаагаар асуудалтайгаа тэмцэлдсэн. Зөвлөгч эсвэл эмчид ханд. Хэрэв асуудал тань бие махбодынх бол эмчтэйгээ зөвлө.



Нөхцөл байдал тань өнөөдөр хичнээн төвөгтэй байсан ч заавал дээрдэх болно гэдгийг би танд амлаж чадна. Сексийн амьдралаа хэзээ ч дээрдэхгүй хэмээн бодох үед ч хүртэл сэтгэл ханамжийг болон удаан хугацааны дотно харилцааг олж авах арга замууд бий. Бүхнийг шинэчлэх ер бусын чадвар Бурханд байдаг бөгөөд үүнд таны сексийн амьдрал ч хүртэл багтдаг.



Mайкл



Сексийн талаарх Бурханд төвлөрсөн өөр бусад агуулгыг олж үзнэ үү.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Sex

Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна