Төлөвлөгөөний мэдээлэл

АмралтгүйЗагвар

Restless

3-с 3 дахь өдөр

Амралтын өдөр бол дагаж мөрдвөл зохих хууль биш харин таалан соёрхвол зохих бэлэг гэсэн санааг Есүс хэрхэн дахин илэрхийлснийг өчигдөр бид судалсан. Тэгвэл хэрэв амралтын өдөр нь Есүсийн хэлсэнчлэн "хүний төлөө бий болсон" (Марк 2:27) юм бол, хүнд юу хэрэгтэй вэ? гэсэн асуулт урган гарах болно. Энэхүү төлөвлөгөөний эхний өдөр бидний судалсанчлан амар тайван бус байдлын эсрэг эм болох нэр дурдвал амьдралыг сорон авагч зүйлсийг амьдрал өгөгч зүйлсээр солих, талархалтай байдлыг давтах, өөрсдийнхөө хүчээр бүхнийг хийх гэсэн шахалтаас Есүсийн загалмай дээр хийсэн зүйл биднийг хэрхэн чөлөөлсөн болохыг өөрсөддөө сануулах зэрэг болно. 



Эдгээрийг хэрхэн, хэзээ хийх нь хүн бүрийн хувьд өөр өөр байдаг. Есүс шинэ гэрээ болсон учраас амар тайван бус байдлаасаа гарч амрахын тулд долоо хоногийн нэг л өдөрт бид баригдахаа аль хэдийнээ больсон аж. Та орой бүр хүүхдүүдээ оронд нь оруулсныхаа дараа, жил бүрийн зуны амралтаар эсвэл уламжлал ёсоор долоо хоногийн тогтсон өдөр "амрах" боломжтой.



Манай гэр бүлийн хувьд бид Амралтын өдрийг Ням гараг бүрт зориулдаг бөгөөд зөвхөн "амьдрал өгөгч" зүйлсийг бид хийхийг хичээх үедээ аливааг хийхээр махрах болон үр бүтээлтэй байдлаас завсарлага авахыг чадлаараа хичээдэг. Бидний хувьд энэ нь утаснаасаа хол байх, дуртай хоолоо идэх, Бурханы үгэнд байхад улам илүү цагийг зарцуулах, хамгийн ойр дотны гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх зэрэг байдаг. Гэвч миний хувьд хамгийн ихээр амралтыг олж авдаг өдөр бол санаатайгаар ямар ч үр бүтээлтэй харилцан ярианаас татгалзах байдаг. Энэ нь дараагийнхаа номын талаарх санааг ярилцахгүй байх, дараагийн амралтаа төлөвлөхгүй байх, ирэх долоо хоногт хийхээр төлөвлөсөн зүйлсийн талаар ярилцахгүй байх гэсэн үг. Нэгхэн өдөр-илүү ихийг хийхийг хүсэлгүйгээр чадлаараа зүгээр л амарч, амьдралдаа буй сайн сайхан зүйлс, ажил төрөл, Бурхан таны амьдралд өгсөн хүмүүсийн төлөө таларх.



Хэдэн жилийн өмнө эхнэр бид хоёр Амралтын өдрийг хэрэгжүүлж эхлэх үед Амралтын өдөр Бурханы төлөө бус, хүний төлөө бий болсон гэж яагаад хэлсэн нь бидэнд үнэхээр ойлгомжтой болж эхэлсэн. Амралтын өдөр бол байнга аливааг хийж гүйцэтгэх, шийдвэрлэх, зугаацуулах, зарцуулах, постлох, хийх гэсэн дэлхий амар тайван бус шахалтуудаас амрах боломж юм. Энэ бол амьдралаа, ажил төрлөө болон загалмайг харж, агуу сэтгэл ханамжтайгаар "Энэ бол хангалттай!" гэж хэлэх өдөр мөн.



Ийм төрлийн амралт надад тийм ч амархан ирээд байдаггүй. Амарханаас ч давсан зүйл. Эдгээр тогтмол амралтуудыг улам ихээр би хийх тусам амар тайван бус байх, санаа зовох маань багасдаг. Хэрэв та миний адилаар амар тайван бус байгаа бол Амралтын өдөр бол таны "төлөө" бий болсон хэмээн Есүс танд хэлж буйг сонсоорой хэмээн би таныг урамшуулмаар байна. Энэ нь хуулийг ягштал баримталдаг хүнд өгөгдсөн тушаал байхаа аль хэдийнээ больсон. Энэ нь өмнө хэзээ ч байгаагүйгээр орчин үед яг тохирсон бэлэг мөн. Үүнийг та олж хүлээн аваасай гэж би залбирч байна.



Энэ Төлөвлөгөө танд тус дэмтэй байсан уу?



Жордан Райнорын өөр бусад эх сурвалжуудыг эрж хай


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Restless

"Бидний зүрх сэтгэл Бурхан дээр очих хүртлээ жинхэнэ амар тайвныг мэдэрдэггүй." Бидний ихэнх нь Аугустины хэлсэн энэхүү алдартай эшлэлээс өөрөөр амралтгүй байдлыг яг энэ хэлсэн шиг мэдэрч үзээгүй байдаг.

Энэ төлөвлөгөөний төлөө Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/restless/ -д зочлон үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна