Төлөвлөгөөний мэдээлэл

ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 3 дахь өдөр

"Таны төсөөлснөөс ч хамаагүй илүү"



Зарим үед би Есүс рүү очиход, Тэрээр миний ойлгохгүй зүйлсийг надад тохиолдох боломжийг олгодог. Тэрээр аливаа зүйлсийг миний төлөвлөгөөний дагуу хийдэггүй эсвэл надад ойлгогдохуйц арга замаар тэдгээрийг үйлддэггүй. Хэрэв Есүс Бурхан юм бол, Тэрээр таньд үл ойлгогдох зүйлсээр таныг алхуулах шалтгаантай байхаар тийм агуу болох нь гарцаагүй. Түүний хүч чадал бол хязгааргүй хэдий ч мөн Түүний мэргэн ухаан болон Түүний хайранд хязгаар гэж байдаггүй. Ертөнц таны хувьд ач холбогдолгүй хэдий ч Есүс таныг гэсэн номхруулж болшгүй хайраар дүүрсэн байдаг. Хэрэв дагалдагчид Есүс тэдэнд хайртай болохыг, хэрэв тэд Түүний хүч чадалтай бас хайрлагч Нэгэн болохыг үнэхээр ойлгосон байсан бол, тэд айхгүй байх байсан юм. Тэдний таамаглал нь, хэрэв Есүс тэднийг хайрласан юм бол тэдэнд муу зүйлсийг Тэрээр тохиолдуулахгүй байх байсан гэснээрээ буруу байсан. Тэрээр хэн нэгнийг хайрлахын хажуугаар тэдэнд муу зүйлсийг тохиолдох боломжийг олгодог, учир нь Тэр бол Бурхан— учраас Тэр тэднээс илүүтэйгээр мэддэг Эзэн.



Хэрэв таны Бурхан агуу бас хүчирхэг байсаар байтлаа Тэрээр таныг зовлон шаналалаас хамгаалаагүй гэдэгт та Түүнд уурласан байгаа бол, таны агуу бас хүчирхэг Бурханд таньд ойлгогдохооргүй шалтгаанууд байдаг. Та аль алиныг нь өөртөө олж авах боломжгүй. Манай багш Elisabeth Elliot үүнийг хоёр товчхон өгүүлбэрээр үнэхээр уранаар хэлсэн: " Бурхан бол Бурхан, тэгэхээр Тэр Бурхан учраас Тэрээр миний магтаал хүндлэл болон үйлчлэлийг маань хүлээн авбал зохистой Нэгэн. Би хаанаас ч олж авч чадахгүй амар тайвныг зөвхөн Түүний хүслээс л олж авч чадна, тиймээс тэр хүсэл нь Түүний юуг хийж байгаа бол гэсэн миний хамгийн том төсөөллөөс хамаагүй илүү хэмжээлшгүй, хязгааргүй бас үгээр илэрхийлшгүй байх нь аргагүй." Хэрэв та шуурганы нигүүлсэл дотор байгаа бөгөөд, үүний хүчийг барьж хянахын аргагүй бас шуурга таныг хайр найргүй нүдэж байгаа бол Таны хувьд аюулгүй байх цорын ганц газар бол Бурханы хүсэл дотор байх юм. Гэвч Тэр бол Бурхан, харин та бурхан биш учраас, Бурханы хүсэл нь Тэрээр юу хийж байгаа бол гэсэн таны хамгийн агуу төсөөллөөс ч давсан зайлшгүй шаардлагатай, хэмжээлшгүй, үгээр илэрхийлшгүй байдаг. Тэр аюулгүй Бурхан уу? "Мэдээж Тэр бол аюулгүй Бурхан биш. Аюулгүй байна гэж хэн хэлсэн юм бэ? Гэвч Тэр бол сайн Бурхан. Тэр бол Хаан."



Санаа зоволт болон/ эсвэл цөхрөлийг үүсгэхдээ амархан нөхцөл байдлуудын үед Христ дотор бид хэрхэн амар тайван байх боломжтой вэ? Амьдрал тань яг одоо байгаа нөхцөл байдалдаа та Есүсийг туслах болно хэмээн хүлээж байна уу?



Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав

Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011



Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.



Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал бол...

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна