Төлөвлөгөөний мэдээлэл

ЗуршлуудЗагвар

Habits

6-с 1 дахь өдөр

Зөв хувь хүнийг харах байдал байдал


Бид бүгдээрээ өдөр тутмын зөв зуршлуудтай байхыг хүсдэг. Харин үүнийхээ оронд бид үд болтол унтах, ажилдаа хоцорч очих, гэртээ орой харих, хүүхдүүд рүүгээ хашхирах, "дахиад нэгийг" л идчихье эсвэл уучихъя, орондоо орсон хойноо и-мэйлээ шалгах зэрэг зүйлсийг хийх нь элбэг байдаг. 


Тэгэхээр бид хэрхэн муу зуршлаасаа салж, сайн зуршлуудыг эхлүүлэх боломжтой вэ? Намайг чөлөөлөх энгийн гурван алхам хийх төлөвлөгөө байхгүй гэж үү? Үнэндээ тийм төлөвлөгөө гэж байхгүй. Гэвч найдвар бий, Бурханы үг нь тэдгээр найдваруудаар дүүрэн байдаг. 


Life.Church-ийн пастор, Крейг Гросцел, хүмүүс сайн зуршлуудаа авч үлдэхэд бүтэлгүйтдэг, муу зуршлыг бий болгодог хамгийн том шалтгаануудын нэг нь бидний хувь хүнийхээ хувьд гажуудсан байдал маань амжилтад маань саад тотгор учруулдаг гэж хэлдэг. Энэ нь ЗУРШИЛ гэдэг товчлолын эхний үсэг болох, шинэ зуршлыг бий болгох мөн муу зуршлуудаас ангижрах арай дээр арга замыг олж нээхэд маань туслахуйц:
зөв хувь хүнийг харах байдал юм. 


Ихэнхдээ бид ямар нэг шинэ зүйл эхлэх эсвэл муу зуршлаасаа салахад бэлэн байгаа үедээ, бид хийхзүйл дээрээ тулгуурлан төлөвлөгөө гаргадаг. Харин үүнийхээ оронд бидний Бурхан гэж Хэнболох дээр, бас бид хэнбайхыг хүсч байгаа дээр суурилсан зорилгуудаас эхлэх хэрэгтэй. "Би марафон гүйлтэд гүйх болно" гэж хэлэх нь таны юу хүсч буй дээр тулгуурласан. "Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн, тиймээс Бурханы хүч чадлаар би гүйгч болохыг хүсч байна" гэж хэлэх нь Бурхан гэж Хэн бэ, мөн та хэн болохыг хүсч буй дээр үндэслэсэн аж. Энэ бол таны хэн болох дээр үндэслэсэн зорилго юм. Бид хийх зүйлийн өмнө хэнгэдгийг тавих ёстой. 


Хэн болохыг тодорхойлох зорилгууд нь зөв хувь хүнийхээ талаарх ойлголтыг таньж мэдэх нэг хэсэг юм. Дараагийн томоохон эрх чөлөө нь өнгөрсөн өвдөлд зовлон, итгэсээр ирсэн худлууд, үл уучлал, алдаа дутагдал, амьдралын нөхцөл байдлууд гэх мэт хэн байхаар Бурхан таныг бүтээсэн тэр нэгэн биш, харин эдгээрээс болж та өөрийнхөө хэн гэдэгт итгэсээр ирэхэд хүргэсэн тэдгээр зүйлсийг ухаж төнхөхөөс ирэх болно. Тэдгээр худлуудыг олж мэдэх үедээ Бурханы Үгэн дээрх үнэнээр та тэдгээрийг солих хэрэгтэй. Бурхан таны тухай юу гэж хэлдэгт үндэслэсэн зөв хувь хүний мөн чанар нь муу зуршлыг эвдэх, сайн зуршлуудыг бий болгох үндэс юм.


Жишээ нь: бидний олонх маань дараах худлуудад итгэсэн бадаг, "Би үргэлж ийм л байх болно." Энэ бол, "Бурханы Сүнс надад айдсыг өгөөгүй. Тэр надад хүч чадал, хайр, өөрийгөө захирах байдлыг өгсөн!" гэсэн хувь хүний байдал дээр суурилсан үнэн шаардлагатай хувь хүний хувьд хэн болох дээр суурилсан айдас юм. Бурханы үнэнээр орлуулвал таны итгэсээр ирсэн зохих хувь хүний байдал дээр үндэслэсэн зарим худлууд юу байна вэ? 


Залбир: Бурхан минь, надад ангижрах ёстой зуршлууд юу байна вэ? Эдгээр зуршилд хүргэж болзошгүй миний хэн болох талаарх ойлголтын гүнзгий хэсгүүд юу вэ? Ариун Сүнс, эдгээр өөрчлөлтийг хийхэд Таны хүч надад хэрэгтэй байна. Амен!


Пастор Крейгийн Зуршлуудын талаарх сургаалийг үзээрэй.  

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Habits

Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна....

More

Life.Church-д энэхүү уншлагын төлөвлөгөөг оруулсанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.life.church/ -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна