Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн Дахин Амилсан Баярын түүхЗагвар

The Story of Easter

7-с 7 дахь өдөр

НЯМ ГАРАГ



Энэхүү гайхалтай өдөр, бид загалмай, хоосон булш, бидэнд өгөгдсөн бүхий л зүйлсийн талаар тунгаан бодоход цаг гаргах болно. Мѳн "явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун" хэмээх энэ өдөрт маань өгөгдсөн агуу тушаалын талаар бас тунгаан бодоцгооё. Есүсийн дагалдагч нартаа хүргэсэн нигүүлслийн сайнмэдээ нь зөвхөн хүлээн авах бус харин бусдад дамжуулахын тулд өгөгджээ. Есүс дагалдагч нартаа шинээр дагалдагч бэлтгэж үр жимс ургуулахад шаардлагатай бүхнийг өгөв. Дагалдагч болсон хүмүүс хэрхэн дагалдагч бэлтгэж байснаас харахад энэ нь амжилттай болсныг бид үгүйсгэх аргагүй. Ийн үргэлжилсээр хоёр мянгаад жилийн нүүрийг үзжээ. Гэвч магадгүй өнгөрсөн үе удам бүрт, ялангуяа өнөө үед бидний тунхаглаж байгаа сайнмэдээ нь ямар нэгэн сул дорой хүчгүй зүйл болон хувирах нь элбэг байдаг. Жинхэнэ үр жимс ургуулахын оронд бид үргүй усан үзмийг ургуулдаг. Өнѳѳдѳр бид хүлээн авсан нигүүлслийнхээ төлөө Бурханд магтаал талархалыг өргөхдөө, тэрхүү нигүүлслээ бусдад улам илүүгээр хүргэн улмаар Агуу Тушаалын дагуу амьдрахын төлөө хичээнгүйлэн залбирцгаая.
Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Story of Easter

Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний зал...

More

Юуны өмнө Life.Church-д энэхүү төлөвлөгөөний төлөө талархъя. Та Life.Church-н талаар улам ихийг мэдэхийг хүсвэл www.Life.Church-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна