Төлөвлөгөөний мэдээлэл

Цаг хугацаагаа Бурханд зориулах ньЗагвар

Using Your Time for God

4-с 4 дахь өдөр

Хуваарь гаргах

Чөлөөт цагаа амьдралыг баяжуулах зүйлсийн араас хөөцөлдөхөд зарцуул. Ном унших нь цагийг үнэ цэнэтэйгээр ашиглах нэг хэлбэр. Августин итгэгчдэд хандан нэгэнтээ ийнхүү зөвлөжээ: бүх үнэн бол Бурханых учраас, аль болох олон зүйлийг хийж сур. Гар урлал бол амьдралыг баяжуулах өөр бусад сонирхлуудын нэг мөн. Би бас жижигхэн саарал эсүүдээ сэргээх мөн үгийн баялгаа нэмэгдүүлэхийн тулд үгийн сүлжээ бөглөх дуртай.


"Элсэн хүн"-ийг тоглож байхдаа булхайцах арга замуудыг хайж ол. Би боломжтой бол оройн 8-с 9 цагийн хооронд тэтгэвэртээ гарч бас өглөөний 4 цагаас босож байх зуршилтай болсон. Энэ нь миний цагийн хуваарьт гайхалтай хувьсгалын нөлөөг үзүүлсэн. Өглөөний энэ эрт цагт ямар ч сатаарах зүйл байхгүй бөгөөд сурч судлах, бичих, бас залбирахад тохирсон ер бусын цаг.


Жолоо барих цагаа шинэ зүйл сурахад ашигла. Машин барих нь оюун санааг зам дээр болж байгаагаас хамаагүй олон зүйлд анхаарах боломжийг олгодог механик ажиллагаа юм. Энэ үед бичлэг сонсох замаар сурах нь маш үр ашигтай.


Эцэст нь хэлэхэд, ихэнх тохиолдолд, хуваарь нь хязгаарлахаас илүүтэйгээр чөлөөлдөг. Хуваарь гаргах нь цагаа зөв зохион байгуулахад үнэхээр их тустай. Цагийн хуваарь нь дайсан биш харин найз байх ёстой. Энэ нь Бурханыг алдаршуулсан, үр бүтээлтэй амьдралын хэмнэлийг олоход бидэнд тусалдаг.


Христчин амьдралын утга учир: Бурханы нүүрийг эрэлхийлсэн амьдрал

Хэрэв танд хуваарь байхгүй бол, хуваарь гарган түүнийгээ долоо хоногийн турш ашиглаад, цагийг аврахад хэрхэн тусалсан болохыг дүгнэн үзээрэй. Хэрэв та аль хэдийн хуваарь гаргасан бол, үүнийгээ эргэн харж, нэн тэргүүнд хийх зүйлсийнхээ талаар залбирахад цаг гаргаарай.


Зохиогчийн эрх © Ligonier Ministries-д бий. Р.С. Спроулын үнэгүй номыг Ligonier.org/freeresource хаягаар орж авна уу.


Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Using Your Time for God

Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Ligonier Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: Ligonier.org/youversion

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна