Төлөвлөгөөний мэдээлэл

Кайл Айделмэнтэй хамт Төөрсөн хүүгийн өөрчлөлтийг үзьеЗагвар

Prodigal Son Transformation With Kyle Idleman

7-с 1 дахь өдөр

"АХА ЖОР"

Эхнэрт маань хуримын бэлэг болгон өгсөн хоолны жорын ном манайд байдаг. Тэр ном нь "Гурван орцтой хоолны ном" гэдэг нэртэй. Гэхдээ эхнэр минь түүнийг бараг хэрэглэдэггүй болохоо намайг танд хэлээсэй гэж хүсэх байх л даа. Эхнэр маань хоол хийхдээ гурваас хамаагүй илүү орц оруулдаг. Яг үнэндээ бол тэр "Гурван орцтой хоолны ном"-ыг би л ашигладаг.

Хаяадаа би гал тогоондоо хоол хийх зөвшөөрөл авсан үедээ, энэхүү номоо хань татдаг, яагаад гэвэл тэрхүү гуравхан орц бол яг үнэндээ миний хоол хийх хэр чадлын маань хэмжээ юм. Гурван орцтой хоолны номыг ашиглах явцдаа миний алдаж онож байж сурсан нэг зүйл бол байх бүх орцууд—бүр яг байх ёстойн чухлыг олж мэдсэн юм.

Энэ бол тэрхүү Гурван орцтой номын дутагдалтай тал нь байсан. Мэхлэх ямар ч боломжгүй. Хэрэв хоёрхон орцыг оруулах л юм бол тэр яасан ч олигтой хоол болох боломжгүй.

АХА мөч бол яг үүнтэй адил.

АХА мөчүүдийн талаар—олон жилийн турш хүмүүсийн туршлагыг хэдэн зуун удаа—магадгүй хэдэн мянган удаа сонссон. Библид гардаг маш олон гол дүрүүдэд орсон өөрчлөлт шинэчлэлтийг би судалсан. Гайхалтай тогтмол чанартайгаар, АХА нь үргэлж тодорхой гурван орцыг агуулсан байдаг. Хэрэв тэр гурван орцын аль нэг орц ороогүй бол өөрчлөлт шинэчлэлтийн явцыг удаашруулах талтай:

(1) Гэнэтийн сэргэлт (2) Хатуу үнэн (3) Нэн даруйн үйлдэл (Анхааран сэргэх, Хатуу үнэн, Ажил хэрэг = АХА)

Хэрэв сэргэлт, хатуу үнэн байлаа ч ажил хэрэг үгүй бол АХА мөч тохиохгүй.

Хэрвээ сэргэлт, ажил хэрэг болгох нь байсан атлаа хатуу үнэнийг алгасах аваас АХА нэг их удаан оршихгүй.

Харин Бурханы Үг ба Ариун Сүнс эдгээрийг таны амьдралд авч ирэх үед, бүхнийг өөрчилдөг—Бурханаас ирсэн АХА мөчийг та мэдрэх болно.

* Таныг өөрчлөгч АХА мөчтэй учрахад та бэлэн байна уу? Та эдгээр үйл явцын гурван алхамыг туулахад бэлэн байна уу?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Prodigal Son Transformation With Kyle Idleman

Кайл Айдэлмэн "АХА" номондоо тэрээр 3 зүйлийг олж нээсэн бөгөөд тэдгээр нь Бурхан руу биднийг ойртуулж мөн амьдралыг маань өөрчлөх болно. Бүхнийг өөрчлөхүйц Бурханы тэрхүү цаг мөчид та бэлэн үү?

Энэхүү уншлагын төлөвлөгөөг бэлдсэн Дэвид Си. Күүк-д бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dccpromo.com/aha/-с авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна