Төлөвлөгөөний мэдээлэл

Стрессээс эрх чөлөөг олж авах ньЗагвар

Finding Freedom From Stress

5-с 1 дахь өдөр

Стрессээр амьдралаа бүү удирдуул.



Бидний ихэнхийн маань хувьд стресс бол үнэхээр бодит тэмцэл мөн. Гэвч энэ нь ийм байх албагүй. Бид ихэнхдээ стрессийг байж л байдал зүйл мэтээр хардаг байж болох хэдий ч Өөрийнхөө амар тайвнаар дамжуулан стресснээс гарахэрх чөлөөг Есүс үнэндээ бидэнд санал болгодог.



Одоо энэ талаарх зөв ойлголтыг олж авцгаая. Стрессийг мөнхөд арилгах шидэт жор гэж байдаггүй. Стресс бол нөхцөл байдлыг заналхийлэгч гэж таны тархи харах сэтгэл санааны, заримдаа цочирдсон хариу үйлдэл мөн. Энэ нь сайн зүйл байх ч боломжтой, учир нь энэ нь таныг аюулаас хамгаалах, зөв сонголтыг хийх сэдэлт болох эсвэл шаардлагатай өөрчлөлтийг хийхэд танд тусалж болох юм. Гэвч стресс таны амьдралыг удирдаж эхлэх үед-энэ үед л асуудал үүсдэг.



Тэгэхээр, магадгүй асуулт нь хэрхэн стресст орохоо болих вэ биш байж болох юм. Үүнээс хамаагүй дээр асуултыг асуу: Стрессийг орчуулах болон үүнийг шийдвэрлэх арга замаа бид хэрхэн өөрөөр томъёолох боломжтой вэ? Стресст хариу үзүүлэх арга замаа хянах гурван зүйлс байдаг.




  1. Стрессээр амьдралаа бүү удирдуул.Эрүүл стресст шийдвэрийг тань чиглүүлэх боломжийг олго, харин стресст аливааг шийдвэрлэх чадварыг тань манантуулах боломжийг бүү олго. Тэрээр танд олгосон боломжуудыг алдахад стресс нөлөөлөөд байгаа үгүйг тод харах боломжийг олгохыг Бурханаас гуйн залбир.

  2. Хяналтыг тавьж өг.Хяналттай адил стрессийг хооллодог зүйл гэж нэг ч үгүй. Хүнд буулгаас чөлөөлөхийг Есүс бидэнд санал болгодог. Харин анзааралгүй өнгөрч болохгүй зүйл гэвэл-бид Түүн рүү очих хэрэгтэй. Бурханы өмнө очоод, стрессээ дэлгэн тавь. Үүний төлөөс нь хяналт хэдий ч шагнал нь эрх чөлөө, амар тайван, тайвшрал юм.

  3. Мэргэн оюун ухааныг гуй.Сүүлийн үед та ямархуу байдалтай байсан талаар стрессийн танд зааж чадах ямар нэгэн зүйл байгаа эсэхийг Бурханаас асуу. Амьдралдаа өөрөө шийдвэрлэсээр буйгаа зогсоох хэрэгтэй ямар нэгэн хэсэг байна уу? Та өөрийгөө хэт ачаалсан байна уу? Стрессийн тань эх сурвалж руу дахин удирдах, зөөлнөөр залруулах, чиглүүлэхийг Бурханаас гуйн залбир, тэгээд стрессийг тань Түүний хүч чадлаар сольж өгөхийг Түүнээс гуй.


Ярилцах




  • Стрессийг үзэх үзлээ та хэрхэн залруулах боломжтой вэ?

  • Яг одоо амьдарч буй арга замын тань талаар стресс тань танд юуг заах боломжтой вэ?

  • Амар тайвныг мэдрэхийн тулд тавьж явуулах шаардлагатай ямар зүйлс танд байна вэ?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Freedom From Stress

Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг ...

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна